Ц.Чойнхор
Ц.ЧОЙНХОР: МОНГОЛЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ НЭГЭН ЖАРНЫ ТҮҮХИЙГ БИЧИЛЦЛЭЭ
Далан жилийн түүхтэй Монголын газар зохион байгуулалтын албанд 63 дахь жилдээ ажиллаж буй, Монголын анхны газар зохион байгуулагчдын нэг, 50 гаруй жил үргэлжилсэн Атрын I, II, III аянд гар бие оролцсон, Чөлөөт бөхийн олон улсын шүүгч, Дэлхийн чөлөөт бөхийн холбооны хүндэт шүүгч, Дэлхийн аваргын 10 гаруй тэмцээнийг шүүсэн, Улсын аваргын хос менген медальтан. Сумын заан, Монголын спортын дээд шагнал "Алтан очир" шагналтан, үерээс хүний амь аварч "Шударга журам" медаль хүртэж байсан Наваан гүн овогт Ц.Чойнхор гуайтай газар зохион байгуулагч, сэтгүүлч Бичээчийн Батмөнхийн хийсэн ярилцлагыг уншигч танаа толилуулж байна.
-Одоогоос 48 жилийн өмне миний бие тантай анх тааралдан танилцаж, нэг байгууллагад хамт ажиллаж байсан. Намайг дөнгөж хорин хэдтэй байхад та нэг иймэрхүү л хүн байсан одоо яг л хэвээр байх юм, нас сүүдэр хэд хүрч байна Чойнхор гуай?
-Энэ жил 84 хүрч байна.
-Та улсад хэдэн жил ажиллаад гавьяаны амралтанд гарав?
-Би төрийн албанд 40 жил ажиллаад тэтгэврээ тогтоолгож, хувийн хэвшилд шилжээд 23 жил буюу улсад 63 дахь жилдээ ажиллаад, одоо хэр өндөр насны амралтаа эдэлж эхлээгүй л байна. Би насаараа газар зохион байгуулалтын албанд ажиллаж байна.
-Одоо хаана ямар ажил эрхэлж байна?
-Одоо байгаль орчны судалгаа, үнэлгээ, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийдэг Р.Оюун захиралтай "ЖЕМР" гэдэг компанид зөвлөх хийж байна. Тэтгэврээ тогтоосны дараа "Газар сервис" компанид хэдэн жил ажилласан. Насны тоо маань өндөр настан гэдэг зэрэглэлд багтсан ч бие хаа, оюун ухаан гайгүй л байна. Хүмүүс намайг тоогоод урьж залаад юм асуугаад, зөвлөгөө аваад, юм хийлгээд байгааг бодоход гайгүй байгаа юм байлгүйдээ.
-Та хэзээ, хаана ямар сургууль төгсөөд ажлын гарааг хаанаас эхэлж байв?
-Би 1957-1961 онд Дорнодын ХАА-н сургуульд суралцаж төгсөөд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын экспедиц гэдэг албанд орж байлаа. Оронгуутаа Атрын 1 аян буюу тариалангийн бүсийг өргөжүүлэх Монгол-Оросын хамтарсан хээрийн судалгааны экспедицээс ажлын гараагаа эхэлж байсан.
-Танай төгсөлтийнхнийг Монголд газар зохион байгуулалтын алба үүсгэн байгуулалцсан хүмүүс гэж түүхэнд бичсэн байдаг юм билээ,энэ тухай сонирхуулбал?
-Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа газар зохион байгуулалтын албаны 60 гаруй жилийн түүхийг нь би бичилцсэн хүн. Миний ажил амьдрал тэр чигээрээ энэ албатай холбоотой. Энэ мэргэжлийг эзэмшихэд Д.Жамц, Б.Рагчаа, Г.Элдэв, Г.Лхаасүрэн гэсэн инженерүүд багшилж байсан. Манай багш нараас хоёр нь Хөдөлмөрийн баатар боллоо. Манай ангийнхан чинь газар зохион байгуулалтын хамгийн анхны тусгай дунд боловсролтой 25 мэргэжилтэн ирсэн юм. Манайханд хойно төгсөж ирсэн гурван инженертэйгээ хамтраад үндсэндээ газар зохион байгуулалтын албыг хөгжүүлж эхэлсэн анхдагчид гэж болно. Биднийг төгсөхөөс өмнө нэг удаа зургаан сарын курсээр хэдэн хүн бэлтгэсэн юм билээ.
-Атрын 1 аян буюу атар газар, хадлан,тариалангийн талбайг илрүүлэх Монгол- Оросын хамтарсан экспедиц газар тариалангийн түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэснийг хэн бүхэн мэднэ. Түүний гол ажил болох таркалигийн талбайг олох, хэмжээг тогтоох, цаашид хэрхэн ашиглахыг телевлехед газар зохион байгуулалтын алба чухал үүрэг гүйцэтгэсэн. 1961 оны хээрийн экспедицийн тухай манай мэргэжлийнкам улгэр домог шиг юм ярьдаг. Дунд нь гар бие оролцож явсны хувьд та жаяхан хуучлаач?
-Энэ бол ёстой домог болсон ажил гэж унан. Монголд Атрын аян нь 1950 онд, 2-ан нь 1976 онд, 3-р аян 2008 оноос эхэлсэн юм. Анхных нь буюу 1961 оных бол хамгийн чухал уураг гүйцэтгэсэн. Бүх аймаг, сумдыг 18 хувааж хаарийн групп болгон 18 тийш зэрэг гарч байлаа. Наг групп нь монгол ахлагчтай, хөрс судлагч, газар зохион байгуулагч, геоботания госан гурван орос мэргэжилтантай, Газ -51. Газ-63 зэрэг Дервен автомашинтай, хоёр трактортай явдаг байлаа. Монголын газар нутгаас тариалангийн талбайд тохиромжтой атар газар, хадлангийн талбайг нь тогтоож өгсөн юм.
-Аливаа цоо шинэ ажлыг ажлаа хаанаас эхлэх нь сонин их чухал байдаг. Танай групп хээрийн ажлаа аль аймгаас эхэлж байв?
-Манайх наран мандах Дорнод аймгийн түүхт Халх гол сумаас эхэлж байсан. Бид тэр үед тавдугаар сарын 1-наас 11 дүгээр сарын дунд хүртэл хээр ажилладаг байсан. Бүх сумын атар, хадлан, тариалангийн талбайг нэг бүрчлэн тодорхойлж вген. Зевхен тариалангийн талбай гахад урьд нь 500 мянган га орчим байсныг 1360.0 мянган га-гаар нэмэгдүүлж байлаа. Цаг хугацаа маш шахуу байсан тул өглее нарнаар ажилдаа гарна, орой харанхуй болгож ажлаасаа бууж ирдэг байлаа
-Бараг хагас цэргийн зохион байгуулалттай байсан гэдэг биз дээ?
-Тийм. Тракторчид ээлжээр шенежин ажиллаж хэмжилт хийсан бүх талбайд загон (зурвас) татна. Тэр үеийн трактор чинь кабингүй жолооч нь ил явдаг байлаа. Холын аймаг руу трактороо долоо хоногийн вмне явуулчихдаг. Орон нутагт дээрээс нь үүрэг өгчихне. Тад биднийг маш сайн дэмждэг, ёстой л ширознийхза бүтээлгийг солиод угтдаг байлаа. Хээрийн ажлын дараа судалгааны бүх материалаа боловсруулна, нэгтгэнэ, зурагт оруулна гээд кадэн сарын ажил болж түүнийг бүгдийг бид хийсэн. Эдгээр ажил бол манай улсад урьд өмнө нь хийгдаж байгаагүй анх удаа хийгдсэн маш чухал ажил байлаа
-1976 онд Халх голын газар тариалангийн бүсийг судлах Монгол-Оросын хамтарсан экспедицэд ажиллахад биднийг ахалж явсан С.Чимиддамбаа инженер 1961 оны анхны хээрийн экспедицийг Монголын газар тариалангийн болон газар зохион байгуулалтын түүхэнд онцгой гавьяа байгуулсан. тэнд ажилласан мэргэжилтнүүдийн хүчинд энэ олон сангийн аж ахуй, гурил тэжээлийн үйлдвэрүүд байгуулагдан бид дотоодын гурилтай залгасан гэж ярьдаг байсан холбогдол өгдөг байсан?
-Энэ ёстой үнэн. Монголын газар зохион байгуулагч анхны гурван инженер Д.Жамц. Г.Элдэв, С.Чимиддамбаа нар байлаа. Энэ гурав энэ бүх ажлыг яг мэргэжлийн талаас удирдан зохион байгуулж байсан тул энэ түүхийг хамгийн сайн мэднэ. Монголын газар зохион байгуулалтын албыг хөл дээр нь босгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн манай Д.Жамц дарга Хеделмерийн баатар цолыг аль эрт авах байсан юм. Геодези зураг зүйн газрын дарга байсан Хөдөлмөрийн баатар Б.Рагчаа багш чинь бас их юм хийсэн хүн.
-Хөдөө гадаа явж байхад элдэв адал явдал их тохиолддог танд ч янз бүрийн юм зендеен л тохиолдсон байлгүй?
-Наадахыг чинь ярьвал дуусахгүй мянган юм бий, би ажил төрлийн холбоотой ганц л юм сонирхуулъя. Анхны экспедицээр хөдөө явж байхад трактор хүрэлцэхгүй хэцүү үе их тохиолдоно. Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд ажиллаж байхад загон татах ажил шахагдаад сумын агуулахаас анжис олоод загон татах гэсэн чинь айлаас морь аваад хеллесен чинь үргээд ойртуулахгүй болохоор нь тэмээнд анжис хөллөөд загон татаж байлаа. Яг тэр үед яамнаас Д.Жамц тэргүүтэй дарга нар ажил шалгахаар очиж таараад бүтэн жилийн инээдтэй яриа хөөрөө болж байсан. Ажлыг бүтээхийн төлөө манайхан зүтгэж байсан даа. Тэмээнд анжис хеллеед газар хагална гэдгийг Монголд эхний бөгөөд эцсийн удаа үзүүлсэн адал явдал болж байлаа.
-Экспедицийн ажил дуусаад хээрийн ажлын нэгдсэн дүн гэж гарна биз?
-Бүх групп гурван жил явж хээрийн бүх ажлаа дуусгаж дүнгээ гаргах боллоо. Олон шалгуур үзүүлэлттэй, хийсэн бүх ажлын чанарыг нарийвчлан шалгадаг, аймаг сумдаас нь дүгнэлт тодорхойлолт гаргуулж авдаг гээд их ажил боллоо. Манай отряд урьд жилүүдэд шилдгийн тоонд орж явсан тул түрүүлэх найдвар тун ендер байсан ч техникч Ш. Цэгмидийн /бид хурандаа Цэгмид гэдэг юм/ маань отряд түрүүлээд манайх удаалж байлаа. Улсын хэмжээнд хийсэн ажлын дүнг сонсож байхад бас л нүсэр ажил хийсэн байсан шүү.
-Атрын 1 аянд явж байсан Монгол-Оросын экспедицийнхэн бараг л тусгай хангалттай байсан гэж ярьцгаадаг байсан?
-Экспедицийн ажилд зориулсан техник хэрэгсэл, байр, машин унаа гээд бүх зүйл хангалттай байсан. Бид чинь жигтэйхэн нэр хүндтэй байлаа. Ялангуяа тариалангийн бүс нутгийнхан атрын экспедицийнхэн гээд хачин сайхан хүлээж авч тусалдагсан. Манай экспедицийнхэн чинь Засгийн газрын ордонд байрлан ажилладаг, ажил төрлийн хангамж үйлчилгээ сайтай, зарим юманд бүрэн эрхтэй хүртэл байсан удаа бий. Залуучуудыг цэргийн албанд толгой дараалан татдаг тэр үед газар зохион байгуулагчыг шууд чөлөөлдөг байлаа. Манайхнаас сүүлд Ш.Цэгмид маань саналаараа БХЯ-нд шилжиж байсан. Хөдөөнөөс бууж ирэхэд сайд дарга нар хүлээж авч санал хүсэлт сонсдог цаашид ажиллахад юу хэрэгтэйг асуудаг их ач холбогдол өгдөг байсан. Биднийг тэр үед ХААЯ- ны ажилчдын орон сууцанд гурван өрөөнд дөрөв дөрөвөөр нь оруулж байлаа.
-70 жилийн түүхтэй газар зохион байгуулалтын албаны эхний 40 жил энэ албыг цеехен хэдэн хүн нуруун дээрээ үүрч ирсэн, ялангуяа инженер их цеехен байсан, эдгээр хүмүүсийн тухай танаас сонсмоор байна?
-Сонирхолтой асуулт байна. Анхны инженер нь Д.Жамц, дараа нь Г.Элдэв, С. Чимидамбаа нар Энэ гурав салбарыг хэдэн жил үүрч песан. Газар зохион байгуулагч техникчдийг ганцхан манай сургууль бэлтгэдэг байсан. Атрын Гаянаас эхлээд ажил мундахгүй ундарч хээрийн, суурин, зургийн, судалгааны гээд бүх ажлыг техникчид л нугалж байсан. Херс судлаач, геоботаник зэрэг бусад мэргэжлээр дотоод гадаадад тогосен инженерүүд ажиллаж байсан. Харин газар зохион байгуулагч инженерүүд хэсэг тасалдсаны дараа 1966 онд Д.Дэмбээ, Т.Будэр, Г.Пүрэвцэрэн, Л.Гэндэнжав, Д. Буудайхүү, А. Бааст, С.Магсаржав, Д.Аюурзана, С.Цэцэгсүрэн нарын инженерүүд тегсеж ирсэн, Бүх аймаг болон томоохон САА-нуудад газар зохион байгуулагчаар дандаа техникчид ажиллаж байсан. Ер нь техникчид үеийн үед газар зохион байгуулалтын бараг бүх ажлыг нугалсан шуу. Сүүлд 1990-ээд он гараад нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас эхлээд манай Сочиглэлийн байгууллагууд өргөжин шинээр байгуулагдахад манайд ажиллаж байсан техникчид л очдог байсан.
-Газар зохион байгуулагч техникчдээс Үйлчилгээний гавьяат ажилтан цол авсан С.Төмөрбүстэй ярилцаж байхад халамжлан хүмүүжүүлэгчийн тухай яриа өрнөж энэ дунд таны нэр нилээн яригдсан, та халамжлан хүмүүжүүлж байсан хүмүүсээсээ нэрлэвэл?
-Бас сонирхолтой сэдэв хөндлөө.Сургууль төгсөгчдийг анх ирэхэд тэднийг хуучин ажилтнуудад энэ хүүхдийг халамжлан хүмүүжүүл гээд хуваарилдаг байлаа. Тэр нь ажил мэргэжилээс гадна хувь хүний телевшил талаасаа чухал харилцаа байсан юм. Тэргүүний халамжлан хүмүүжүүлэгч гэдэг шагнал хүртэл байсан санагдана. Над дээр олон хүн хуваарилагдаж байсны дотор Ж.Наранцацралт, Ж.Даваабаатар нарын инженерүүд. Ц.Ширчинжав, С.Төмөрбүс, Д.Цолмон нарын техникчид таарч байсан. Эргээд бодоход миний халамжлан хүмүүжүүлсэн буюу ажил, амьдралын дерийг зааж өгсөн хүмүүсээс Ерөнхий сайд ч төрж, гавьяат цолтнууд ч хэд хэдээрээ төрсөн байна. Хожим 2001-2005 онд газар зохион байгуулалтын чиглэлээр сурч байгаа оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлагад авч явдаг байлаа. Тэд нараас маань одоо Ц.Ханбүргэд. Р.Отгончимэг, Э.Усанболор, Н.Тэгшжаргал, Д.Булганбаяр, Н.Шинэбаяр. Э.Зоригт, Д.Оюунсүрэн, А.Батзаяа, Д.Цолмон, Ж.Мөнх-эрдэнэ, Д.Нямдаваа, С.Эрхэмбаяр. Б.Мөнхбат зэрэг олон инженерүүд одоо төрийн яам, агентлаг болон хувийн компанид захиралаар ажиллаж байгаад ах нь урамтай л явдаг юм.
-1990-ээд оноос өмнө газар зохион байгуулагч гэдэг мэргэжил ялангуяа инженерүүд цөөхөн байсан. Энэ цөөхөн инженерүүд дундаас төрсөн МУ-ын Ерөнхий 20 дахь сайд Ж.Наранцацралтын тухай танд өөр ямар дурсамж байдаг вэ?
-Бид хоёр их дотно харилцаатай байсан. Халамжлан хүмүүжүүллэгчээс эхлээд бид хоёрт олон дурсамж бий. 1980-аад оны хээр орон сууц ховор тул ажилтнууддаа байгууллагаас гэр өгөхөд би тэр ажлыг хариуцаж байсан. Ж.Наранцацралтад их гоё хээ угалзтай эрээн гэр таарч тэнд байсан хүмүүс түүнийг азтайг гайхаж ийм гэрт томчууд суудаг юм гэж бөөн инээд наргиа болж байсан. Үнэхээр манай Ж.Наранцацралт Хотын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, яамны сайд гээд үнэхээр том болсон. Сүүлд Боксын холбооны тэргүүнээр томилогдоход нь би Багшийн дээд сургуулийн ангийн найз боксын алдарт дасгалжуулагч Д.Банди багшаараа дамжуулан нөлөөлсөн гээд түүх олон бий бид хоёрт.
-Бид хээрийн экспедицэд явж байхад бусад мэргэжилтнүүдтэй байнга хамт ажиллаад байхаар тэдний зарим хийдэг ажлыг тоймлон мэддэг болж байсан. Сүүлд ахмадуудтай хамт ажиллаж байхад танай үеийнхэн их олон талын өргөн мэдлэгтэй байдаг нь мэдрэгддэг байсан, энэ талаар сонирхуулбал?
-Газар зохион байгуулагч хүн инженер ч ялгаагүй техникч ч ялгаагүй хүссэн хүсээгүй их олон мэргэжилтэй болохыг шаарддаг. Насаараа хөрснийхөн, геоботаниктай хамт нэг ажлын төлөө явахаар чинь тэдний хийдэг наад захын ажлуудыг сурчихдаг юм билээ. 1961 оны анхны группт 3 жил явахад би орос хэлээр хүнтэй ойлголцдог болсон, хөрс судлал болон геоботаникийн талаар нэлээн мэдлэгтэй болчихсон, мөн хүн удирдана, аймаг сумын удирдлагад ажлаа танилцуулахаас эхлаад хоол хийх, мал гаргах, гэдэс арилгах гээд чадахгүй юмгүй болсон байсан. Ер нь залуу байхад теж наг гар нийлсэн хүмүүстэйгээ баг болоод хедве явах ч бас л сайхан шуу. Энэ албанд ажиллахдаа маш олон удаа хээрийн группэд ингэж явсан. Залуу насны олон сайхан дурсамж үлдэж дээ.
-Д.Жамц баатартай ярьж байхад манай Ц.Чойнхор хэр барагийн инженерээс дутахгүй болчихсон хүн, хэд хэдэн маш чухал ажлыг санаачилж тэр нь их үр дүнд хүрсэн гэж байсан. Та тэднээсээ заримыг сонирхуулаач?
-Хүн ер нь хийсан бүтээсэн юмаа тоолоод бүртгээд л байдаггүй юм байна. Хийсэн бүтээснээ эргэж харсан чинь хоёр гурван ажил зэрэг зэрэг хийж явсан, монголын анхны гак тодотголтой кад кадан ажилд оролцож заримыг нь санаачили явжээ. 1961-ээс хойш 50 жилийн хугацаанд Атрын гурван аянд гар бие оролцсон. 1975 оноос Улсын хэмжээний бүх нутаг дэвсгэрийн хэмжээг ангилал тус бүрээр нь нарийвчлан гаргах ажилд нехдийнхаа хамт оролцож зарим хэсгийг ахлан ажилласан. Манай байгууллагын 10 гаруй хүн ихээхэн хүч хяделмер, цаг хугацаа зарцуулан гүйцэтгэж бух газар нутагт нэг бүрчлэн хэмжилт хийсэн. Сүүлд хувийн хэвшилд ажиллаж байхад Атрын III аян эхэлж зөвлехеер нь ажиллаж байсан компани маань чухал үүрэгтэй оролцож миний бие бас л гар бие оролцож явлаа.
Монгол Улсын болон нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээг хамгийн эцсийн байдлаар нарийвчлан тогтоох, атар газрын судалгаа гээд ер нь таны санаачилсан болон оролцсон маш олон ажил байдгийг манайхан мадна, хамгийн томоос нь цөөнхийг дурдвал?
-Тийм. 1968-1975 онуудад нийт аймаг сумуудыг аж ахуй хоорондын газар зохион байгуулалтын ажилд оролцон аймаг сумуудын шинэчилсэн цэсийг АИХ-ын тэргүүлэгчдийн гаргасан зарлигийн дагуу агаар сансрын зураг ашиглан 1:100000-ны байр зүйн зурат Бэлтгэсэн. Монгол улсын нийт талбайг шинэ газрын хуулийн дагуу 6 ангиллаар тодорхойлж нутгийн нийт хэмжээг 156411.6 мянган га гэж албан ёсоор баталгаажуулж гаргасан энэ тоо хэмжээ одоо хүртэл мөрдөгдөж байна. Энэ том ажлыг инженер Г.Пүрэвцэрэнгийн удирдан Г.Элдэв, С.Чимиддамбаа нарын гаргасан заавар удирдамжийн дагуу С.Цэцэгсүрэн, С. Тэгшээ, С. Чулуунбаатар, П.Содномцэрэн, Д.Баатаржав, Н.Бэхочир, О.Балбар, Г.Цэнд- аюуш, Ж.Орломжав, С.Гандулам, Д. Менхбаяр Л.Батнасан, Я. Рааш нарын хамтаар хийж байлаа. 1996 онд Улаанбаатар хотын хилийн цэс өөрчлөгдсөнтэй холбогдон нийслэлийн 9 дүүргийн хилийн цэс, талбайн хэмжээг тогтоох ажилд ажлын хэсгийн ахлагчаар оролцон ажиллаж Улаанбаатар хотын нийт талбайг 470,4 мянган га гэж тогтоож байлаа. Энэ ажилд Г.Цэнд-Аюуш, Ж.Орломжав, Б.Галя, Д.Туул нар идэвхтэй оролцсон. Монгол Улсын 18 аймаг, 132 сумын 21 сая га талбайд тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг УИХ-ын тогтоолын дагуу 1:100000-ны масштабтай байр зүйн зурагт оруулж тусгай экспликацийг гаргаж улсын тайлан тэнцэлд тусгаж мэдээллийн санд бүртгүүлсэн байна. Дорнод, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутагт атар газар судлах 2-р аяны судалгаанд оролцон 152 мянган га атар газар сонгон зураглал хийсэн. Мөн Төв, Дорнод Хөвсгөл Сэлэнгэ Булган, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Завхан, Говь Алтай, Өвөрхангай, Архангай аймгуудын 1961-1963, 1978-1982 онуудад судалсан атар газрын ашиглалтын байдлыг газар дээр нь нарийвчилсан судалгаа гаргаж тариалангийн тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх газрын нөөцийг судалж байсан. 1988-1993 онуудад бүх аймгуудын газруудын нэгдсэн тайлан тэнцлийг хүлээн авч эдэлбэрийн бүх ангиллаар нь өөрчлөлтийг шалгаж улсын хэмжээгээр нэгтгэн боловсруулж БОЯ-ны коллегийн хуралд хэлэлцүүлэн батлуулах, МУ-ын газрын анхдагч мэдээлэл бүрдүүлэх үзүүлэлтүүдийг кодлох ажилуудад биечлэн оролцсон. Орхон, Говь-Сүмбэр аймаг, Архангай аймгийн Цахир, Хөвсгөлийн Ханх, Цагааннуур, Замын-үүд зэрэг аймаг сум байгуулагдахад Засгийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтан УИХ-аар батлагдсан хилийн цэсийг мэргэжлийн дагуу тогтоож нутаг дэвсгэрийн хэмжээг тодорхойлж улсын тайлан тэнцэлд тусгуулсан. Мен газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 18-р тогтоолын заалтыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсгийг ахлан 1992 онд Сэлэнгэ, Булган, Хэнтий, Увс, Сүхбаатар, Тев, Хөвсгел, Завхан аймгуудаар явж тариалах боломжгүй болсон 113 мянган га талбайг судлан тогтоож тариалангийн талбайн эргэлтээс хасах тухай 20-р тогтоол гаргуулсан гээд тоочоод байвал их юм бий дээ.
-Гэр бүлийнхээ тухай танилцуулбал?
-Би гэр бүлтэйгээ 54 жил хамт амьдарсан гурван хүүхэдтэй бүгд ажил төрөлтэй олон ач, зээ нартай. Хээрийн группэд сайн ажилласан гэж улсаас орон сууц өгч байсан. Миний ажиллаж байсан байгууллагуудын үе үеийн удирдлагууд. спортын хамт олон, гэр бүлийнхэн гээд миний эргэн тойрныхон маань цаг ямагт намайг бүх талаар дандаа дэмжиж ирсэнд би үргэлж талархаж явдаг. Үе үеийн удирдлага надад сайхан хандаж байсан. Би чинь гэнэт тийм ч тэмцээн шүүнэ, тийм ч дасгалжуулалтын ажил, гадаад явна гээд нөгөө спортынхоо ажлаар татлаа түтлээ ихтэй. Хөдөө явж байхад олон улсын тэмцээн болох гэж байна, танаас өөр шүүх хүн алга хүрээд ир гэхэд дарга нар хоорондоо яриад л хот, аймгаас онгоцоор ирж очих явдал олон тохиолдож байсан.
-Таныг хоёр ажил зэрэг хийж явсныг эртнээс мэдэх юм. Та би бөхийн хүн гэдгээ хулгар болчихсон чихээрээ харуулдаг хүн, одоо спорт руу оръё хоёулаа. Таны үндсэн ажлынхаа хажуугаар хоббигоо дагаад чөлөөт бөхөөр олон жил явсан хүн, сонирхолтой түүх бас л их байгаа биз?
-Үнэн үнэн, би насаараа хоёр ажил зэрэг хийсэн хүн. Чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч, шүүгч, олон улсын шүүгчийн ажлыг үндсэн ажлынхаа хажуугаар өөрийн сонирхлоороо 50 гаруй жил хийсэн. Багшийн дээд сургуулийг дасгалжуулагчаар төгссөн. Монголд чөлөөт бөх 1962 оноос эхэлж хөгжөөд 1970-аад онд оргилдоо хүрч дэлхийд ид шуугиулж байлаа. Энэ үед нь би яг дунд нь явж байсан. Ажлаа тараад орой нь спортын зааланд очдог байлаа. Биеийн тамирын "Хөдөлмөр" нийгэмлэгт чөлөөтийн алтан үеийнхэн болох О.Цэрэндагва Солийн Магсар, Х.Намшир, А.Басхүү гэсэн багш дасгалжуулагчидтай ажиллаж байлаа. Чөлөөт бөхөөр улсын аваргын мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг хүртэж, хотын аваргад таван удаа мөнгөн медаль, нийгэмлэгийн 10 удаагийн аварга болж байлаа. Хөдөө явж байх үед сумын наадамд зодоглоод хоёр ч удаа түрүүлж бас сумын заан цол хүртэл авч байсан. Сүүлдээ дасгалжуулагч болсон, дараа нь шүүгч болсон. Монголын гурав дахь Олон улсын шүүгч, Монголоос Дэлхийн чөлөөт бөхийн холбооны Хүндэт шүүгч гэдэг алдрыг монголоос эхний гурван хүний нэг болж байлаа. Энэ Хүндэт шүүгч бол чөлөөт бөхийнхөн дотроо өндөр нэр хүндтэй цол, аль ч улсад Хүндэт шүүгч орж ирэхэд бүх шүүгчид босч хүндлэл үзүүлдэг юм. Бас л олон түүх бийдээ энэ талаар.
-Тантай хамт ажиллаж байхад өдөр хажуугийн ширээнд сууж байсан Чойнхор гуай челеетийн томоохон тэмцээн болох бүрийд л их гоё цагаан хослол өмсчихсөн шүгэл тачигнуулаад шүүгч хийгээд зогсож байсан дүр зураг нүдэнд харагдах шиг боллоо.
-Дэлхийн олон гаруй оронд очиж олон улсын Данколав, Тбилис, Краснаряский зэрэг олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж байсан. Олимпын гурав, дэлхийн долоо, Европын 10 удаагийн аварга алдарт бех Александр Медведевтэй хамт олон улсын шүүгчийн зэрэг авч байлаа. Медведевтэй дурсгалын зураг хүртэл татуулж байлаа. Челеет Бехед оруулсан хувь нэмрийг үнэлж Монголын спортын дээд шагнал "Алтан очир" одонг надад хүртээсэн. Дасгалжуулсан залуучуудын чөлөөт бехийн баг маань улсад дөрвөн жил дараалан мөнгөн медаль авахад улсын шигшээд албан ёсоор ажиллах урилга авч ажилласан. 1973 онд олон улсын "Нөхөрлөл" тэмцээнд Монголын баг тамирчдыг дасгалжуулан алтан медаль авч байсан. Тус тэмцээнд Куба, Орос, Солонгос, Болгар, Герман, Чех, Румын, Польш улсууд оролцож байсан. 1974 онд дасгалжуулагчийн ажлаа Ардын багш, гавьяат дасгалжуулагч Х.Намширт, 57 кг-ийн жингээ дэлхийн өвөргын мөнгө хүрэл медальт М. Хойлогдоржид залгамж- пуулан өгч байлаа. Олон улсын тэмцээн хэдэн едер явагдахад телевлөгөөт ажил тасалдахад хагас бүтэн сайнд нөхөөд хийчихдэг үе ч байсан. Дашрамд дурдахад миний спортын ажлыг дандаа дэмжиж байсан Д.Жамц даргадаа их баярлаж явдаг юм. Бид хоёр чинь насаараа дарга, цэргийн холбоотой явсан байдаг юм. Даргаасаа дэмжлэг авахын тулд Д.Жамц даргыгаа "Хөдөлмөр" нийгэмлэгийн чөлөөт бөхийн холбооны даргаар хүртэл тавиулж байлаа,
-Та их сонирхолтой овогтой хүн юм, таны гарал үүсэл удам угсааг сонирхъё?
-Би Төв аймгийн Лүн сумын хүн. Эгч дүү гурвуул, хоёрбуурай эгчтэй, нэг нь 90 гарсан нэг нь 90 дөхсөн буурлууд эрүүл энх аж төрж байна. Эгч нарынхаа дэргэд би залуу хүн. Эрүүл саруул урт наслах бол эцэг эхийн буян хүүхдүүдийн минь заяа юмдаа.
-Залуу гэснээс та одий насалчихаад ийм сайхан тэнхлүүн, хөнгөн шингэн, ой ухаан сайтай, нүд хурц, хөл сайн, чих соргог байгаа нь юуных вэ?
-Би багадаа ээждээ үнээ ивэлгэх гээд их эрт босдог байсан тэр чигээрээ сурчихсан насаараа эрт боссон, явган их явдаг одоо ч хэвээр. Хүн ер нь гэр бүл, ажил амьдрал нь амар амгалан сайхан, өөрийнхөө биеийг сайн тордоод, эерэг сайхан бодол сэтгэлтэй, амьтан хүнтэй хэл ам, хэрүүл шуугиан хийлгүй, зөв сэтгэлтэй зөөлөн ааштай явахад л санаснаараа сайхан амьдардаг юм шиг байна. Сайхан хань ижил, сайхан ахан дүүс, сайхан хамт олонтой таарсан би их азтай хүн эд нарынхаа хүчинд өдий зэрэгтэй явна даа.
-Танд төр засгаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас зэрэг одон, медаль дотор нэг сонирхолтой шагнал нь "Шударга журам" медаль байна энэ ямар учиртай юм?
-Дорнод аймагт оюутан байхад манай сургуулийн багш Дорлигийн хоёр хүүхэд голд живэх үед амийг нь аварч тухайн үедээ сургууль, аймаг хоёртоо одооны хэлээр од болж явсан дурсамж бий. Залуу насанд үүнийг их анзаардаггүй байж. Нас ахисан хойно бодож байхад нэг хүүхдэд төдийгүй нэг айл, нэгэн ураr удмынханд их буян хийждээ гэж бодогдож өөрөө Өөрөөрөө бахархаж явдаг юм. Манай улсад "Шударга журам" медаль гарснаас хойших найм дахийг нь Ардын Их Хурлын дарга Ж.Самбуу гуайгаас гардан авч байсан миний хамгийн нэр хүндтэй шагнал.
Өдрийн сонин 2024.04.11 № 69(4082)