Д.Одончимэг

МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН БОДЛОГО УЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАСАН СТРАТЕГИТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Газар зохион байгуулагчдын холбооны дэд тэргүүн Д.Одончимэгтэй ярилцах хүсэлт тавьж уулзлаа. Түүний үзэл бодол, хийж бүтээж, зорьж яваа ажил үйлсийнх нь тухай, тэрчлэн газрын салбарын хөгжил дэвшил анхаарах зүйлс, газар зохион байгуулагчдын холбоо түүний үйл явц, гадаад харилцааны тухай мэдлэгт суурилсан менежментийг газрын салбарт нэвтрүүлэх тухай гээд олон олон сэдвээр ярьсан зүйлийг сэтгүүлийнхээ эрхэм уншигч танд тоймлон хүргэхээр шийдлээ. Д.Одончимэг 1989 онд Москвагийн Газар зохион байгуулалтын дээд сургуулийг төгсөж улмаар Голланд, Белгийн их сургуулиадад суралцсан байна.

Иргэн бүр газрын үр шимийг хүртэж байна уу?

Монгол улсад газраа өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон цоо шинэ тогтолцоо, хууль эрх зүйн орчин бий болоод 10 гаруй жил боллоо. Мэргэжлийн хүний хувьд газрын салбарын хөгжил дэвшил ямар байгаа талаар л саналаа хуваалцая гэж бодож байна. Газрын харилцааны хөгжлийн сүүлийн жилүүдийг ажиглавал газрын харилцаа зөв чигтээ явж байна уу үгүй юу, газар өмчлөлийн ажил нийгмийн бүх давхаргад хүртэж байна уу гэдэг асуудал хамгийн түрүүнд урган гарч ирдэг юм. Миний бодлоор нийгмийн эмзэг, амжиргааны түвшин доогуур болон бусад олон мянган жирийн иргэд монгол улсын газрын баялагийн үр шимийг хүртэж чадахгүй байна гэж дүгнэдэг.

Монгол Улсын газрын бодлогын тухайд тодруулаач?

Нэгэнт газар өмчлөлийн тухай яриа өрнесен болохоор энэ талаар зарим жишээ татья л даа. Тухайлбал: уул уурхайн газрыг илүү овсгоотой энэ салбарт ажиллаж байсан, мэдээлэл авсан, удирдлагын түвшинд ажиллаж байсан хүмүүс, эсвэл түүний тойрон хүрээлэгчид болох маш цөөн тооны хүмүүс эзэмшээд авчихлаа.

Хот, суурин газрын өмчлөлийн тухайд энэ талаар арай илүү ойлголттой, мэдээлэл авсан хүмүүс нь газраа өмчлөөд, эзэмшээд явж байна.

Энэ бүхнээс харахад газар өмчлөл, газрын харилцааны асуудлаар монгол улсын иргэдийн хэдэн хувь нь мэдлэгтэй байгаа мөн мэдээллийн ямар түвшинд байгаа нь харагдаж байгаа юм. Газар өмчлөл, эзэмшлийн тухай бүх иргэдийг нэгэн зэрэг мэдээлэл, мэдлэгтэй болгох талаар бага анхаарсан л даа. Ер нь ганц манай салбар ч биш 1990 оноос хойш явагдсан бусад өмчлөл, эзэмшлийн асуудлууд ч мөн адил үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг ижил түвшинд иргэддээ хүргээгүйн улмаас нийгмийн, нийтийн өмч, баялагийн шударга бус хуваарилалтын тухай мянга мянган жирийн иргэд, малчид ярьдаг шүү дээ. Манай газар зохион байгуулалтын асуудал чинь хуучин ХАА-н эдэлбэр газрын хүрээнд дараа нь хот орчмын хашаа, байшин барих газрын асуудлаар хязгаарлагдсан байдалтай үйл ажиллагаагаа явуулдаг.

Өнөөдөр уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний газрын асуудал мөн том том дэд бүтцийн обьектууд баригдаад эхэллээ. Нэг талаасаа ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лиценцээр бараг бүхэлдээ бүрхэгдсэн улс орон нөгөө талд нь нүүдлийн мал аж ахуйг түшиглэн амьдарч бидний хоол, хүнсний үндсэн хэрэгцээг хангахаар амьдарч ажиллаж буй малчдын бэлчээрийн газрын зохицуулалт тун бүрхэг байна.

Улс орны хөгжлийн гарц уул уурхай, ашигт малтмалын олборлолт мөн үү, тийм бол ганц нэг томоохон ордоосоо хангалттай ашигаа 3-хан сая иргэддээ зөв тэгш хүртээмжтэй байлгах бодлого барин түүнийгээ ард түмнээрээ хэлэлцүүлээд урагшаа алхах боломж бас байгаа. Газрын нөөц баялагийн ашиглалт, хамгаалалтын талаар бид ямар бодлоготой байгааг ард иргэдэд ойлгомжтойгоор гаргасан баримт бичиг би лав олж хараагүй. Салбар болгон өөр өөрийн өнцгөөс харсан бодлого бариад байх шиг.

Өнөөдөр Монгол улсын газрын бодлого улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангасан нэгдмэл стратегитэй байх ёстой. Энэ талаар.

 Гэтэл хашаа байшингийн газрын асуудал зэрэгт хамгийн их хугацаа зарцуулаад илүү өргөн цар хүрээтэй, үндэсний хөгжлийн бодлоготой холбоотой газрын тухай асуудлуудыг оролцох төдий өнгөрөвгөөд байгаа юм. Энэ нь системийн гажуудал бас хөндлөнгийн нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Улс орны газрын бодлогыг тархай бутархай, нэгдмэл байр суурьгүй байлгах сонирхол монголын ард түмэнд лав байхгүй шүү дээ. Бидэнд өргөн их газар нутаг, түүний нөөц баялаг байна. Энэ маань п монголын ард түмний хөгжил, дэвшил сайн сайхан амьдрах үндсэн капитал шүү дээ.

Гэтэл энэ салбарын дагаж мөрдөх хууль, эрх зүйн акт, баримтуудыг батлах сайжруулах асуудлууд нилээд хойш тавигдах, улс орны газрын тухай бүх мэдээ мэдээллийн чанар, хамгийн чухал нь энэ бүгдийг хийх боловсон хүчний бодлого сайн байгаа гэхэд тун бэрх байна.

Ингээд яриад байвал олон асуудал байна. Ядаж нэг ч гэсэн асуудлыг цэгцлэхэд өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулах гэж хичээдэг. Тиймээс мэдлэгт суурилсан менежментийг хэрэгжүүлэх талаар бодож явдаг.

Та Монголын ГЗБХ-ны дэд тэргүүн, танай холбооны талаар манай уншигчид сонирхож байгаа байх.

Монголын газар зохион байгуулагчдын холбоо 2002 онд анх байгуулагдаж 2005 онд холбооны даргаар Ж.Наранцацралт томилогдсон юм. Энэ холбоог байгуулахад Москвагийн газар зохион байгуулалтын сургууль төгссөн газар зохоин байгуулагч гээд удирдах зөвлөлд сонгогдон ажилласан. Төрийн бус байгууллагын хувьд манай холбоо нь төрийн байгууллагын хийж чадаагүй иргэний нийгэмд үйлчлэх боломжтой үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой байгууллага. Өнөөдрийн байдлаар манай ГЗБ-ын холбоо зөвхөн гишүүддээ үйлчлэх, гишүүддээ мэдээлэл хүргэх хязгаарлагдмал шинжтэй үйл ажиллагаа явуулж байна.

Цаашдаа үйл ажиллагаа нь өргөжиж, төрийн ачааг хөнгөвчлөх, зөв, зохистой бодлогыг дэмжих чиглэлээр ажиллана даа. ГЗБХ-ны гадаад харилцааны тухайд энэ үүргийг хариуцдаг дэд тэргүүний хувьд ярихад манай холбоо одоогоор гадаад харилцаагаа тэгтлээ өргөжүүлсэн гэж хэлэхэд эрт байна. Манай гүйцэтгэх захирал Москвагийн газар зохион байгуулалтын сургуультай холбогдож зарим ажлуудыг хийж эхэлж байна. Холбооны удирдах зөвлөл маань бүгд л давхар ажилтай болохоор тэгтлээ хүрч, хүртээмжтэй ажиллах талаар дутагдалтай. Гэхдээ бүтцийн хувьд нэлээд чангарч үйл ажиллагаа нээлттэй явуулах чиг барин бух аймгуудад салбартай болж байна.

Олон улсын зураг зүйн холбооны удирдлагатай Дани улсад очиж уулзсан. Монгол улкадлах Газар зохион байгуулагчдын холбоо/ гэж байдаг тухайгаа мөн тус холбоонд гишүүнээр элсэх хайтай байгаагаа илэрхийлэн танилцуулсан улсаас 2 байгууллага элссэн тул улсэн боловч дознай зөвшөөрөл авах, бусад элсэх журмын талаар мэдээлэл өгснийг УЗ гишүүдэд танилцуулсан.

Мен Австралид Олон улсын зураг зүйн холбооны хуралд оролцож холбоогоо танилцуулсан. Олон улсын газрын эвсэл гэж байгууллагад гишүүнээр элсэх саналаа тавьсан. Энэ ажил 2015 онд биелэх нөхцөл бүрдээд байгаа юм. Энэ мэтийг л ГЗБХ-ны гадаад харилцааны эхлэл гэх үү дээ.

Та газар зохион байгуулагч инженер хүн, мэргэжлийн дагуу юу хийж амжуулав даа?

Миний тухайд Москвагийн газар зохион байгуулалтын дээд сургуулийг 1989 онд төгсөж ирээд газрын зохион байгуулах институт, газрын бодлогын хүрээлэн, нийслэлийн засаг даргын тамгын газрын стратеги бодлого төлөвлөлтийн газрын бодлого эрхэлсэн анхны мэргэжилтнээр ажиллаж байлаа.

Тэр үед нийслэлийн газрын алба байгуулагдаад удаагүй байсан. Хотын дарга асан Ж. Наранцацралт "Нийслэлийн газрын алба чухам ямар байх юм, яаж орчин үеийн мэдлэг, мэдээллийг үйл ажиллагаандаа хэрглэж эхлэх талаар нэг бодлого боловсруулаач" гэсэн даалгавар өгсөн. Энэ дагуу газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлах техник, технологийг хэрэглэж эхлэх төсөл хөтөлбөр боловсруулж эхэлсэн.

Манай орон шиг өргөн уудам нутаг дэвсгэртэй улсын тухайд энэ шинэ технологи мэдлэг, мэдээллийг ашиглаж байж газраа хянаж, хувиарлаж, үнэлгээ дүгнэлт хийж ашиглах, хамгаалах чиглэлээ боловсруулах талаар танилцуулан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, баримтлах бодлогыг боловсруулсан. Мөн нийслэлийн газрын бодлогын талаар одоо яриад байгаа их сургуулуудийг хотхон, аж үйлдвэрийн парк байгуулах, нийслэлийн хүн амын өсөлтийг харгалзан хотоос гаргах үйлдвэр үйлчилгээний чиглэл, шинэ суурьшилын бүс гээд олон асуудлыг судлан эхлэлийг тавиж байлаа.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Канад, Швед хамтын ажиллагааны байгууллага гээд тоочвол олон байгууллагад теск хөтөлбөр удирдан хэрэгжүүлж тэр болгонд газрын асуудлуудыг тусгах, туха байсан байгууллагалбар үйл ажиллагааг хамаарч дэмжиж ажилласан энэ бүхюя, биологах, байхад газар дээр, доор байдаг ус, ой, биологийн төрел зүйлүүд, ашигт малтмал гээд газрын бухий баялагуудыг хамгаалах чиглэлээр ажилласандаа их олзуурхдаг шүү.

Сүүлийн үед төсөл хөтөлбөр дээр нилээд ажиллах шиг боллоо.

Манай газрын салбар дээр нэлээд хэдэн тесел хэрэгжсэн. Хамгийн том нь Азийн хөгжлийн банкны 17 сая долларын буцалтгүй тусламжаар газрын кадастрын төсөл байна. Тэр үед ажиглагдан зүйл бол мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгээгүй байж том төсөл авч хэрэгжүүлсэн нь нэлээд асуудалтай тулгарсныг мэдэх юм. Мэдээж төслийн хүрээнд олон ажил хийгдсэн. Гэхдээ л мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх талаар газрын салбар санаанд хүрч өгөхгүй дутагдалтай байсаар байна.

Биднийг төгсөж ирж байхад яг л оносон газар нь мэргэжилтэй боловсон хүчнийг байршуулж, ажиллуулдаг боловсон хүчний хатуу бодлого байсан. Одоо бол олон улсын байгууллагууд л тесел, хөтөлбөр дээр ажиллуулах хүмүүсийг сонгохдоо ажлын туршлага, мэдлэг чадварыг харгалзан шалгаруулдаг ажлуулдаг журамтай. Одоо ингээд харахад мэргэжилтэй боловсон хүчнээ сонгох, сонгосон мэргэжилтэндээ зааж сургах чиглүүлэх ажил хоцрогдоод байна. Зөвхөн газрын салбар ч гэлтгүй бүхий л салбар дээр нийтлэг байна.

Бас нэг ажиглагдаж байгаа юм бол олж авсан мэдлэг мэдээллээ бусадтайгаа хуваалцах дургүй болж. Энэ их буруу. Өөрөө түрүүлж мэдсэн хүн болох гэдэг ч юм уу... Нэг л явцуухан хүрээтэй болсон. Миний хувьд эцэг эхийн хүмүүжил ч тэр уу. ямар нэгэнзүйл мэдвэлбусдад түгээхсэн гэх сэтгэлтэй байж, удирдлагандаа ажиллуулж байсан олон хүнд зааж зурж ажил төрөлд нь дадлагажуулсан. Юу чадаж байна тэр тал руу нь чиглүүлж зааж өгвөл ажлын үр дүнд сайнаар нөлөөлдгийг энэ хугацаанд олон ажлууд дээр харагдсан.

Энэ бол миний яриад байгаа мэдлэгт суурилсан менежмент нэг хэсэг нь юм шүү дээ...

1994 онд Голландын их сургуульд сурсан. Энд суралцаад төгсөхдөө "Монгол улсын газрын бодлогын загвар" гэдэг баримт бичиг боловсруулсан Энэ бол үнэндээ газрын салбарын хөгжил дэвшлийн чиг шугам гэмээр зүйл байсан л даа. Олон улсын азрын бодлогын хөгжил чиглэлтэй лороцуулж гаргасан. Бид өнөөдөр газрын бодлогынхоо зөвхөн хэсэг асуудал дээр л зогсоод байна.

Газрын салбарт хэрэгжсэн хамгийн анхны гадаадын төслийг би удирдсан юм. Шведийн засгийн газрын буцалтгүй тусламжаар "Сансарын хиймэл дагуулын мэдээллийг Төв аймгийн Угтаал, Жаргалантын нутаг дэвсгэр дээр яаж хэрэглэх вэ гэдэг чиглэлээр хэрэгжсэн. Хамт төгссөн хоёр мэргэжилтэнтэйгээ хамтраад илмаар байна гэж хүрээлэнгийнхээ захиралаас зөвшөөрөл авч байж билээ. Шведэд газар дээр нь очиж, үзэж судалсан болохоор олон талын мэдлэг мэдээлэл олж авсны зэрэгцээ гаднын төсөл хөтөлбөр гэдэг нь ийм юм байна. Ингэж ажиллах ёстой юм байна гэдгийг мэдэж туршлага хуримтлуулсан. Энэ бол бас л миний яриад байгаа мэдлэгийн менежментийн хэлбэр байсан байна лээ.

Ер нь үүнээс хойш НҮБ-ын шугамаар олон төсөл хөтөлбөр удирдсан. Тэр бүхэн миний хуримтлуулсан туршлага, мэргэжлийн мэдлэг олон улсын байгууллагад ажиллах итгэл хүлээлгэсэнтэй холбоотой. Тэр төсөл хөтөлбөрүүдийг, ололт алдаа, гаднын нөлөөлөл гээд нэг бүрчлэн яривал цаг их авах болохоор тоймоллоо. Олон улсын төсөл хөтөлбөр дээр ажиллах, түүнийг удирдахад байдаг нийтлэг зүйл бол боловсон хүчнээ сургах, сонгох, мэдлэг мэдээллээр хангах, хариуцлагатай байх, наад захын шаардлагад нийцэж ажиллана гэсэн үг л дээ. Түүнээс гуйлгын захиасны нөхөөсний баг бүрэлдхүүн ажиллаж хэрэгжүүлж чаддаггүй юм. Миний удирдсан ихэнх төсөл байгаль орчинд чиглэсэн газрын салбарын үйл ажиллагаатай холбоотой байсан болохоор экэмшсэн мэргэжлийн ач тус их нөлөөлсөн. Тэр бүхэнд газрын салбарын үйл ажиллагааг дэмжих, аль нэг талаар нь уяж өгөхөд сэтгэл зүрхээ зориулж ирсэн дээ. Энэ бол эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, газрын салбарын талаар мэдлэг хуримтлуулах олон талт үйл ажиллагаанд нь шинэ нехцел боломж бий болгох үйл явц байсан.

Мэдлэгийн менежмент гэж их ярих боллоо, газрын салбарт хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Салбарын бодлогыг авч яваа хүчин зүйл бол хүн. Хүнийг яаж чадваржуулах, мэдлэгжүүлэх гэдэг нь тухайн байгууллагын боловсон хүчний бодлого

байх ёстой. Би ажилласан жилүүдийнхээ ихэнхэд нь хүн удирдсан. Эндэж харж байхад удирдагч хүн хамт олонтойгоо ойр байх, болж өгвөл хамт сууж хэн юу хийвэл илуу сайн хийх, хэнд ку дутагдаж байгааг ажиглах нь илүү үр дүнтэй.

Газрын салбарыг олон л дарга удирдсан. Ихэнх нь мэргэжлийн хүмүүс байсан. Ганц мэргэжлийн бус

хүн нь Ш.Батсүх дарга байсан байх. Харьцуулаад ажиглаж байхад Батсүх дарга боловсролын хүн болохоор мэдлэгийн менежментийн талаар бусдаасаа илүү ажилдаа хэрэглэсэн юм шиг харагддаг,

Манай салбарт байгаа нэг дутагдал бол нээлттэй биш, бүрхэг байх. Албан байгууллагын удирдлагаар хэтэрхий залуу, ажил амьдралын туршлагагүй, хүнтэй ажиллах урлагт суралцаагүй хүнийг тавьж ажиллуулах нь түгээмэл үзэгдэл болоод байна. Бидний даган дуурайж байгаа олон улсууд хэт залуу. туршлагагүй хүнийг удирдах түвшинд сонгодоггүйг бид бэлхнээ мэднэ. Энэ бол аливаа хүнийг ажилд тавихдаа мэдлэгт суурилсан менежментээр харж чадахгүй байгаагийн нэг илрэл. Албан байгууллага бүхэнд мэдлэг, мэдээлэл хуримлагддаг энэ мэдлэг, мэдээллийг зөв ашиглаж сурах нь удирдах ажилтны гол үүрэг байх учиртай.

Мэдлэгийн менежмент гэдгийг цогцоор нь хэлвэл хуримтлагдсан мэдээ, мэдээлэл, боловсон хүчин, мэргэжилтний туршлагыг ашиглах, зөв байршуулан байгууллагын хүрэх гээд байгаа зорилгоо биелүүлэх явдал юм. Энэ ойлголтыг 20 жилийн өмнөөс судлаачид судлан одоо олон улс орнуудын байгууллагуудын ажлын амжилтанд чухал нөлөө үзүүлж байна.

Жишээ нь:  Дэлхийн томоохон компани болох Microsoft- ийг үндэслэгч мэдлэгийн менежментийг жинхэнэ утгаар өөрийн байгууллагад хэрэгжүүлэн асар том амжилтанд хүрсэн нь хамгийн тод жишээ. Тэрээр хамгиийн ухаантай хүмүүсийг тараан байршуулж, хамтран ажиллах, мэдлэгээ хуваалцах соёлыг бий болгон тэднээс манлайлагчдыг нь урамшуулан мэдээллийн урсгалыг чөлөөтөй бологсон байна.

Ер нь орчин үед аль ч салбарын байгууллага, ямар ч хүн мэдлэгт суурилсан менежментийг ойлгож ажил төрөлдөө нэвтрүүлж эхлэх хэрэгтэй байгаа шүү. Ялангуяа манай газрын салбарт юуны өмнө мэдлэгт суурилсан менежментийг хэрэгжүүлэх цаг нь болсон.

Газрын Харилцаа сэтгүүл № 2014/4 (35)