Үйл ажиллагааны чиглэл
v Газрын менежментийг хөгжүүлэх, газар ашиглалтыг боловсронгуй болгох, төлөвлөх иж бүрэн тогтолцоог бүрдүүлэхэд бүх талын үйл ажиллагааг дэмжин зохион байгуулах;
v Газрын харилцаа, түүнтэй уялдсан хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулахад санал өгөх, хэлэлцүүлэг зохион байгуулах, сургалт сурталчилгаа, уулзалт ярилцлага, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулах;
v Газрын нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, төлөвлөх, үнэлэх, нөхөн сэргээхтэй холбогдсон төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах;
v Газрын кадастрын үйл ажиллагааг сайжруулах, газрын мэдээллийн сангийн тогтолцоог бүрдүүлэх, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, хамтран ажиллах;
v МГЗБХ нь дэргэдээ гишүүд, олон нийтэд зохих шатны мэргэжлийн сургалтыг зохион байгуулах, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, зөвлөгөө өгөх;
v Дүрмийн 2.2.5-д заасан дагуу ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, иргэд, гадаад орнуудтай хамтран ажиллах;
v МГЗБХ нь гишүүд, дэмжигчдийг мэдээллээр хангах, мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг олгох, гадаад, дотоодын курс, сургалтад хамруулах, хурал зөвлөгөөн, биеийн тамир спортын арга хэмжээнд оролцуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах;
v МГЗБХ нь үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор холбооны дэргэд өөрийн хэвлэл, сонин сэтгүүлтэй байна.
v МГЗБХ нь өөрийн өмчийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй байж болно;
v МГЗБХ -ны үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохих хууль дүрмийн дагуу сантай байх;
v Мэргэжлийн чиглэлээр мэдээлэл, гарын авлага гаргах, ажил гүйцэтгэх норм, үнэ, заавар, дүрэм, стандарт гаргахад төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах;
v Салбарын гүйцэтгэх ажлын тоо хэмжээг нэмэгдүүлэх шинээр ажлын байр бий болгох, хорших чиглэлээр төсөл хэрэгжүүлэх асуудлаар холбогдох яам агентлаг, ОУ-ын байгууллага, гадаад орнуудтай ажил төрлийн холбоо тогтоож хамтран ажиллах;
v Мэргэжлийн чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн ажлын ололт амжилтыг сурталчлах, тэдгээрийг урамшуулах, шагнах талаар зохих байгууллагад тодорхойлолт гаргах;
v Гишүүн байгууллага, гишүүдийн эрх ашгийг хамгаалах, илэрхийлэх, дэмжих, ажлыг зохион байгуулах;
v Баяр ёслол, тэмдэглэлт болон онцгой үйл явдлыг тохиолдуулан ажлын онцгой амжилт гаргасан байгууллага, гишүүдийг урамшуулах.