Зүүн бүс /Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь/
Говьсүмбэр, Дорноговь аймгийн салбар зөвлөл байгуудагдав
Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Наран-Очир орон нутагт ажиллан Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгуудын салбар зөвлөлүүдийг байгууллаа. Тус салбар зөвлөлийн тэргүүнээр Говьсүмбэр аймагт Д.Тамир, Дорноговь аймагт Оюунсайхан нар сонгогдлоо. Тус аймгууд нь өөрийн орон нутгийн мэрэжилтэн, хүсэл сонирхол нэгтэй гишүүдийг элсүүлж бүх гишүүдийг хамарсан анхны хурлаг зохион байгуулан хуралдуулж салбар зөвлөл байгуулан удирдах зөвлөл, ёс зүйн хороо, хяналтын хороог тус тус байгуулж, салбар зөвлөлийн нэр, зорилго, зорилт зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан байна.
Хэнтий аймагт салбар зөвлөл байгуулагдав
2015 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо "МОНГОЛЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ХОЛБОО-ны Салбар зөвлөлөө байгууллаа. Уг салбарын тэргүүнээр Н.Билэгжаргал сонгогдсон байна. Мөн удирдах зөвлөлийн гишүүдээр 7 хүнийг сонгосон байна.