Ахмадын зөвлөл

 

       Я.Баасандорж нь 1985 онд ХААДС-ийг агрономич мэргэжлээр дүүргэж 1988 он хүртэл Сэлэнгэ аймгийн Сайхан суманд агрономчоор ажиллаж байгаа 1989 оноос эрдэм шинжилгээ судалгааны эхлэн хийж Газрын бодлогын хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, салбарын эрхлэгч, одоо Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд салбарын эрхлэгч, Газрын мэргэжлийн байгууллага ВЕКТОР МЭП ХХК –ний зөвлөх зэрэг ажлыг хийж байна.

Я.Баасандорж “Монгол орны тариалангийн газрын хөрсний элэгдэл эвдрэлийн судалгаа”, “Хүчтэй элэгдэж эвдэрсэн хөрсний үржил шимийг нөхөн сэргээх”, “ХАА-н газрын экологи-эдийн засгийн үнэлгээ”, “Бэлчээрийн газрын хөрсний физик шинж чанарын өөрчлөлт ба экологийн доройтол” сэдэвт эрдэм шинжилгээний төслийн гүйцэтгэгчээр ажиллаж газар, хөрс, ургамлын нөмрөгийг зөв зохистой ашиглах, цөлжилттэй тэмцэх, бэлчээрийн болон тариалангийн газрын хөрсний элэгдэл эвдрэлийн төлөв байдлыг тогтоох, хүчтэй элэгдэж эвдрэн атаршсан газрын хөрс, ургамлын нөмрөгийг нөхөн сэргээх, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, газрын экологийн өөрчлөлт доройтлын үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох стандарт боловсруулах, доройтлын шалтгаан түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тогтоох чиглэлээр судалгаа хийж, тодорхой үр дүн гарган ажиллаж байна.

Я.Баасандорж 2002 онд “Монгол орны тариалангийн газрын хөрсний элэгдэл эвдрэл” сэдвээр ХАА-н ухааны (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгаалсан.

Мөн судалгааны ажлынхаа үр дүнгээр 40 гаруй илтгэл, өгүүллийг бичиж хэвлүүлсэн ба 5 ном дангаараа болон бусадтай хамтран бичиж хэвлүүлсэн бөгөөд газар ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зөвлөмж, доройтсон газрыг нөхөн сэргээх ажлын аргазүй, стандарт боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.

Я.Баасандорж 2007 оноос “Хээрийн бүсийн бэлчээрийн газрын экологи ба газар ашиглалтын менежмент”, 2011 оноос “Ашиглалтын олон хэлбэр бүхий газрын үнэлгээ бүсчлэл”, 2014 оноос “Газар ашиглалтын өөрчлөлт түүнд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа”, 2017 оноос “Тариалан бүхий нутгийн газар ашиглалт ба экологийн судалгаа”сэдэвт ажлын удирдагчаар ажиллаж газрын нөөц, газрын доройтолын улмаас хөрс, ургамлан нөмрөгт гарч буй өөрчлөлтийг тогтоох судалгааны чиглэлээр ажиллаж байна. Үндэсний хөгжлийн газрын захиалгаар байгаль нөөцийн болон геоэкологийн судалгааны ажлыг хийж, алсын хараа 2050 баримт бичиг боловсруулах ажлын анхдагч судалгааны ажил хийж захиалагчид хүлээлгэн өгсөн.

Мөн түүнчлэн газрын нөөцийг зөв зохистой ашиглах, газрын доройтлыг буруулах талаар нутгийн дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хийх ажлын аргазүй боловсруулахад оролцож түүний үйлдвэрлэлд нэвтрүүлэн аиллаж, Дундговь, Булган, Хэнтий, Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах алыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өглөө. Үүний зэрэгцээ газрын нэрийн хийж олон арван сумын газар усны нэрийн тодруулалтын ажлыг хийсэн юм.

Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Геоэкологийн хүрээлэн, ОХУ-ын Буриад улсын Байгалийн нөөцийн хүрээлэн, Солонгос улсын Байгаль орчныг хамгаалах хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн оролцож Сэлэнгэ мөрний ай сав нутгийн газар ашиглалт газрын нөөц, ашиглалт доройтлын судалгаанд оролцож ажилласан.

Мөн АНУ-ын Калородагийн Их сургуультай хамтран хэрэгжүүлж буй Монгол орны бэлчээрийн сэргэх чадамж төслийн хөрсний судалгааны хэсэгт оролцож хээрийн судалгааны болон лабораторийн задлан шинжилгээний ажлыг хийж бэлчээрийн хөрсний хими-физикийн шинж чанар газар ашиглалтын нөлөөнөөс шалтгаалсан өөрчлөлтийг судлах ажлыг удирдан гүйцэтгэж байна. ОХУ-ын Хими, Хими технологийн хүрээлэнтэй хамтарч гумин бордоо ашиглан тариалангийн болон бэлчээрийн хөрсний үржил шимийг сайжруулах төсөлд2014-2020 онд ажилласан байна.

2018 онд Байгаль газарзүй, геоэкологийн судалгаа бодлого аргазүйн судалгааны хэсэгт ажилласан, 2019 онд Монгол улсад газар тариалан эрхлэх систем номын 2-р бүлгийн хамтран зохиогчоор ажилласан байна. Мөн Стандартын хорооны газрын салбарын техникийн хорооны гишүүн, ХААИС-ийн газрын кадастрын магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Я.Баасандорж нь Газрын нөөцийг зөв ашиглан хамгаалах, экологи-эдийн засгийн үнэлгээ, хөрсний элэгдэл эвдрэл, доройтсон газрын тархалт түүний зэрэглэлийг тогтоох, эвдэрсэн газрын хөрс, ургамлын нөмрөгийг нөхөн сэргээх чиглэлээр судалгааны ажил хийхийн зэрэгцээ залуу судлаачдад судалгааны арга зүй эзэмшүүлэх чиглэлээр олон жил ажиллаж байгаа ахмад ажилтан юм.