Мэргэжлийн байгууллагын зөвлөл
Монголын газар зохион байгуулагчдын холбооны дэргэдэх Газрын мэргэжлийн байгууллагын зөвлөл 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдлаа. Мэргэжлийн зөвлөлийн хуралд газрын мэргэжлийн эрх бүхий 42 байгууллагын төлөөлөл оролцож Зөвлөлийн журмаа баталж үйл ажиллагаандаа орлоо. Монголын газар зохион байгуулагчдын холбооны дэргэдэх Мэргэжлийн байгууллагын зөвлөл хуралдаж Салбар зөвлөлийн тэргүүнээр Г.Намсрай томилогдлоо.