Б.Мөнхбаяр

 

ГАЗАР ХЭМЖЭЭТЭЙ

            Эрт эдүгээ хэзээ ч газар газраасаа ургадаг үгүйг бас тэлдэг үгүйг хүн хэн бүхэн мэднэ. Хэдэн мянган жилийн тэртээгээс өвөг дээдсийн минь амь бие цусаа урсган тэмцэж тэлсэн газар бол үе үеийн буурлуудын аугаа тэмцлийн гавъяа болно. Монголын хойч үедээ уламжлан үлдээсэн энэхүү орших төрөлх нутаг салж болшгүй эх орон мөнөөс мөн. Хүн гүрний хаан Модун Шаньюу Газар бол улсын өмч гэж зарлан тунхагласнаас хойш түм түмэн үеийн эх оронч тэмцэгчид дахин давтагдаж бий болдоггүй эл баялагийн төлөө амь амьдралаа өргөж байжээ. Газрыг зөв эдэлбэл газар өөртөө байгаа өгөөжөө харамгүй өгдөг билээ. Олон зуун жарны турш хүн төрөлхтөн улс орны хамгийн амин гол үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл бол газар байсан одоо ч гэсэн онцгой чухлын нэг хэвээр байна. Байгалийн зүй тогтлоор бүрэлдэн бий болсон газар нь аливаа баялагийн эх булаг, хүн нийгмийн оршин тогтнох үндэс болж байдаг.

К.Маркс Газар бол хүний хоол ундаа хадгалах анхны агуулах, хүний хөдөлмөрийн хэрэгслийн анхны фонд нь юм гэж үнэлжээ. Газар нь улс орны эдийн засгийн амьдралд хөдөлмөрийн түгээмэл хэрэгсэл болдогын гадна улс ардын аж ахуйн салбаруудыг хөгжүүлэх, байршуулах суурийн үүргийг гүйцэтгэнэ. Монгол улс 1564.1 мянган км2 нутагтай 3.0 сая гаруй иргэнтэй нэг км2 газар нутагт ноогдох хүн амын нягтшил 1.9 байгаа нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад маш таатай өндөр үзүүлэлт юм. Хойд Орос, урд Хятад хоёр хөрштэйгөө газрын маргаангүй байгаа нь бидний аугаа ухаан холыг харсан зөв бодлого байлаа. Энэ бүхний (эхийг) үндсийг тавьсан 1958 онд Орост суралцаж төгссөн Монголын анхны газар зохион байгуулагч инженер газар зохион байгуулагч бид бүхний бахархал болсон Монголын газрын амьд толь болсон загалмайлсан эцэг гэх Даржаагийн Жамц гуай болон үе үеийн олон олон мэргэжилтнүүдийн үнэн зүтгэл эх оронч ажлын үр дүн мөн.

Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа Хөдөө Аж Ахуйн Яамны газар зохион байгуулах хэлтсээс экспедици улмаар Монгол улсын газар зохион байгуулалт хайгуул- зураг төслийн институт болж өргөжсөн нь үе үеийн мэргэжилтнүүдийн гавъяа юм. Газар, ус, ой мод, агаар, шим мандал нийлж харилцан эх дэлхийг элгэндээ тээж явдаг бус уу. Хатан дэлхийн ан амьтад бидний амьжиргааны таван хошуу мал, өвс ургамал чинь дэлхийн амин давхараг юм биш үү. Хүн төрөлхтөн минь газар, хүй мандалаа байнга хайрлаж энэрэхгүй юм бол хатан дэлхий чинь цаанаас өөрсдийн их сэгсэргээгээ хийж дэлхий дахинд цар тахал, халдварт өвчнөөр 210 гаруй улс орныг хамарч байгаа нь хүний увайгүй шуналд учиргүй сүйрэлд хариуй өгч байгаа юм биш үү хүмүүс минь.... Нэг нэгнээсээ өрсөлдсөн хүний ичгүүргүй ханаж цадахгүй үйлэнд сануулга өгч байгаа юм шиг санагдана. Газар бол бүх төрлийн үйлдвэрлэлд, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгсэл болдгоороо онцлог үүрэгтэй юм.

Хөдөө аж ахуйн үндсэн салбар болох мал аж ахуйг тэжээлээр, хүн амыг идэшний ногоо, талх тариагаар хангахад үржил шим сайтай хөрс хүний хөдөлмөртэй нийлээд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг. Иймд газрын хөрсний үржил шимийг дээшлүүлэх агротехникийн арга хэмжээ газар зохион байгуулах асуудалтай нягт холбоотой явагдах нь илэрхий байдаг. Газар зохион байгуулах гэдэг нь газар ашиглагч бүрд газар эдлэх эрхийг улсаас олгож оногдох хэмжээний эдэлбэрийн газрыг хувиарлан эзэмшүүлээд тэр талбайн үржил шимийг дээшлүүлэх үр ашигтай ашиглах бололцоог бий болгож өгөхийг хэлдэг. Газар Зохион байгуулалт нь аж ахуйн хоорондын ба дотоод зохион байгуулалт гэж хоёр хуваагдана. Аж ахуйн хоорондын газар зохион байгуулалт гэдэг нь газар эдэлбэрийн хилийг шинээр тогтоож цэгцлэх буюу өөрчилж газар эдлэгчдэд уг талбайг эзэмших эрхийн баримт олгохыг хэлнэ. Харин эдэлбэр газрыг нэг аж ахуйн дотоодод газар ашиглалтын одоогийн байдал ба ирээдүйн төлөвт тохируулан тариалан, бэлчээр, хадлан мэтийн бусад эдэлбэрт хувиарлахыг дотоод газар зохион байгуулалт гэнэ. Миний бие  газар зохион байгуулалт мэргэжлийг эзэмшснээр газрын ашиглалт, үнэ цэнгийн талаар тодорхой мэдлэгтэй болсон.

Дорноговь аймагт аймаг хариуцсан газар зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байсан билээ. Энэ хугацаанд аймгийн газрын хэмжээ түүний дундаас бэлчээрийг зүй зохистой ашиглах үүднээс газрын экспедицид санал тавьснаар инженер Магсаржав, техникч Рааш нартай хамтран бэлчээрийн зураглал, түүний зүй зохистой ашиглах, аймгийн сум бүрийн 1: 25000 масштабын зураглалын тодруулалт хийсэн юм. Энэ нь говь нутагт бэлчээрийг хуваарилалтай дөрвөн улирлаар ашиглах суурь тавигдсан юм. Энэ үеэс газар-хэмжээтэй тэлж өөрчлөгдөггүй ойлгож эхэлсэн юм. Мал өсөж олон болох ялангуяа адуу, ямаа өсөх нь бэлчээрийн даац алдагдаж хөрсний эвдрэлд ордог юм. Гэтэл 1 га газар хөрс, усны эвдрэлд  орсныг хуучин байгалийн хэвэнд оруулахаар 300 жил хэрэгтэй гэсэн дэлхийн эрдэмтэдийн тооцоо байдаг. 1960-1970 оны үед манай улсын хэмжээнд хөрсний эвдэрэл, бэлчээрийн талхалт эхлэж байсан үе юм. 1975 онд манай улс 15 жилийн хэтийн төлөв /прогноз/ зохиоход Газар Зохион байгуулалт-хайгуул, зураг төслийн институтээс эдийн засагчаар Б. Мөнхбаяр би инженер захирал Пүрэвцэрэн, Пүрэвжав техникч Чойнхорын бүрэлдэхүүнтэй баг оролцчсон юм. Манай улсын 15 жилийн газар ашиглалт үнэлгээний бүтэн бүтээл боловсруулсан юм.

Энэ үед манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай орон байлаа. Энэ үед манай орны бэлчээрт тохирсон малын тоог гаргахад малын тоо 30.0 сая хонин толгойд шилжүүлснээр 60.0 саяас хэтэрч болохгүй гэсэн тооцоо гаргаж байсан билээ. Манай улсын бүх хүрээлэнгийн эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон баг групп хуучин улсын төлөвлөгөөний комисс төлөвлөлт байршлын хүрээлэн мөн оросын төлөвлөгөөний мэргэжилтнүүд хамтарч ажилласан. 1975 онд 15 жилийн төлөв (прогноз) зохиогдсон юм. 1975 оноос 1990 он хүртэл  15 жил болжээ. Тухайлбал 1975 оноос 2022 он хүртэл 47 жил 1990 оноос хойш даруй 31 жил өнгөрчээ. Энэ хугацаанд манай орны нийгэм эдийн засагт асар олон хувьсан өөрчлөлт гарсан билээ. Манай орны Ардчилал-эрх чөлөө гэсэн уриан дор 1990 онд хуучин социалист нийгэм, хөрөнгөт нийгэм хоёрын завсарын он жилүүдэд социалист нийгмийн материал техникийн хөгжлийн 70 жилийн базыг хүчирдэн ерөнхий сайд агсан Бямбасүрэн 20-р тогтоолоор мөнгөний ханшийг үнэгүй болгон хүн бүрт хувьчлал нэрээр дур мэдэн тухайн үед төр барьж байсан төрийн хүмүүс хувьчлалын талаар манай орны ард иргэд ямарч тодорхой ойлгоцгүй байхад хүчээр хувьчлал явагдсанаар энэ үед зальтай хүмүүс хувьчлан авч ажиллаж байсан ажилчдыг дур мэдэн ажлаас халж хувьчилж авсан хувийн өмчлөлөөр ноёрхож өөрийн танил тал, хамаатан садан төрөлөө ажилчнаар авч байлаа. Тус үйлдвэрүүдийн мэргэжлийн мэргэжилтээс ажилчдыг бөөнөөр нь өөрийн дураар халж байснаар тухайн үйлдвэр дампуурч хуучин үйлдвэрийг устган өөрийн дураар эзэн өөрчлөн ажиллаж байлаа. Ингэж дураараа ажиллах болсон нь засаг төрийн удирдлага байхгүй болж үй олон ажилчид ажилгүй болж амьдралын хүнд хэцүү  үе тулгарч байлаа. 1990 оноос одоо хүртэл хүн сүрэг бүрэлдэж ажилгүйчүүдийн эгнээ улам өргөжиж Монгол орон эмх замбараагүй болж энэ үйл ажиллагааг харж байсан гадаадын мөнгө хүүлэгчид дээд төрийн удирдлагыг магтан сайшааж газрын хэвлийн баялагт хөрөнгө оруулах нэрээр Оюу-толгой, Таван толгой, Заамар Алтны уурхайд хайгуул хийх нэрээр ашиглан газрын сэндийчлэн тусгай зориулалттай газар, хадлан бэлчээрийг устган ахин ашиглаж болохгүй маш гүн нүх ухаж газрыг дур мэдэн сийчсэн нь малчдын малын бэлчээрийг үгүй хийж устган малчдын амьдралыг туйлын хүндрүүлж байна.

Ямарч засаг төрийн дээд удирдлага улс орон бүрийн гол тулгуур түшиг болдог зүйл бол газар байдаг билээ. Иймээс шинээр улсын аймаг сум тус бүрээр газрын ангилалаар хэмжээг дахин нарийвчлан гаргах нь зүйтэй юм шиг. Газар гэдэг үгээр хэлж баршгүй арвин баялаг, дэлхийн хүн төрөлхтөний тээж яваа амьдрал юм. Аливаа улс орны хөгжлийн суурь оршин тогтнох язгуур үндэс нь газар юм. Иймээс монгол улсын төрийн удирдлагын цөм нь газар, газар зохион байгуулалтын ажил байх ёстой. Газар зохион байгуулалт хайгуул-зураг төслийн институт, Атарын экспедици (орос-монголын хамтарсан мэргэжлийн баг ) нь Монгол орны (хил хязгаар) аж ахуйн хоорондын, сум, сангийн, тэжээлийн аж ахуйн дотоод зохион байгуулалт буюу техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) зохиож үүний үндсэн дээр шинээр буюу шинэчлэл өөрчлөлт зэргийг сум сангийн тэжээлийн аж ахуй хот суурин байгуулдаг байсан. Энэ ГЗБ-ын дотоод зохион байгуулалт буюу ТЭЗҮ зохиоход эдийн засагч, агрономич, ботаникч, усны инженерүүд, малын эмч, зоо техникч зэрэг олон мэргэжилтнүүд иж бүрэн судалгаа хийдэг байлаа. Ингэж сум сангийн тэжээлийн аж ахуй, хот суурин шинээр байгуулдаг байлаа. Одоо бол мэргэжлийн бус хүмүүс багажаар хэмжилт хийж оромддог болжээ.

К.Марксын газрын рентийг бодолцож газрын үнэлгээг тогтоох нь чухал байна. Газрын институтээс газрын үнэлгээг тогтоогоогүй ч хөрсний шинж чанарын арвин судалгаа хийж байсан юм. Ялангуяа сангийн, тэжээлийн аж ахуйн хөрс, ургамлын иж бүрэн судалгаа хийгдсэн. Зарим аж ахуйд тариалангийн талбайн түүхийг тухайн үед сайн баримтлаж тариалдаг байсан. Энэ асуудал одоо ямар байгааг мэдэхгүй байна. Газар бол газар тариаланд аль болох зөв ээлжлэн тариалалт, хөрс боловсруулалт , хөрсийг аль болох бордож, хог ургамлаас сэргийлж, цаг тухайд нь хортон шавьжийг устгах хор цацаж хамгаалж байх нь чухал байдаг.

Тариаланг эзэн хүн л жинхэнэ мэргэжлийн мэргэжилтэн сэтгэлээсээ хайрлаж боловсруулдаг байх ёстой. Газрын өгөөж тун арвин өнө олон жилийн хөрөнгө юм. Тариалах талбайн хөрсний шинж чанарыг мэдэж байж ямар ногоо тариалах чухал. Тариа ногоо тариалахад ургамлын сайн сорт үр, хадгалах зоорь сав сайн байж сайн чанартай ургац авдаг. Хөдөө аж ахуйн амин гол салбарын нэг мал аж ахуйд газар бас хадлан бэлчээрийн газар амин чухал асуудал юм. Манай орон эрт дээр үеэс нүүдлийн мал аж ахуй хувийн мал ахуйтай байж байгаад 1960 онд улсын хэмжээгээр мал нийгэмчлэгдсэн юм. 1960-1990 он хүртэл нэгдэл сум, сангийн тэжээлийн аж ахуйтай улсын хэмжээгээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай орон байлаа. Тэр үед Хангайд 50, говьд 75 толгой амины малтай бусад нь улсын мал байсан энэ үед улсын хэмжээгээр жил бүрийн хавар мал мах бэлтгэх ажил 5-р сард болж мал махаа бэлтгэлд тушааж мөнгөтэй болдог байлаа. Сум бүрээс бод (үхэр) богоор (хонь, ямаа) ялган тууварчид хүлээн авч 500-1000 толгойгоор суурилж 5 сараас 11 сар хүртэл тууварлаж мах консервийн үйлдвэрт дараалан тушааж хариулга тарга хүчний нэмэгдлээр тууварчид цалинждаг.

Тухайн үед байнга мал тууж гаршсан тууварчтай байлаа. Тухайн үед зориудын тууврын эдэлбэр ашиглалтын газар замтай байлаа. Энэ нь тусгай хэрэгцээний газар байлаа. Нэгдлүүд малаа ангилан 400-1000 толгойгоор суурилж малладаг байсан үед эм хонь ямаагаа жил бүрийн 6-р сарын 1-ээс сааль эхлэж 8-р сарын 1-д дуусган цагаан идээ авдаг байлаа. Ямааны ноолуурыг 2-р сараас 4-р сард ноолуурлаж дуусгах, хонины ноосыг 6 сараас 7-р сард хяргаж дуусгадаг байлаа. 8-р сард өвөлжөө хаваржааны бэлчээрийг  хамгаалж сэлгээх үүднээс сумын хилийн зах, ашиглахгүй нөөц газарт отор 10-20 хоног хийдэг байв. 8-р сарын 15-наас 9 сарын 10-ны хооронд хургаа эм, эрээр нь ялган 400-600 толгойгоор суурилан малладаг байлаа. Энэ хургаа хойтон жил нь 5-р сард эрийг бүгдийг мах бэлтгэлд тушаана. Охиныг суурь сэлгэдэг байлаа. Нэгдэл малаа 7-р сард суурь бүрт ялгалт хийж баранк суурь бүрдүүлэн 11-р сард нядалгаанд нэгдсэн журмаар оруулж сумын төвийн ажилчин албан хаагчид, хүмүүст зарж борлуулж дуусгадаг байлаа. Улсын хэмжээний малыг төвлөрсөн төлөвлөгөөгөөр жилд байх малын тоог аймаг, сумаар тогтоож барьдаг байсан. Бод мал үхрийг нэгдсэн фермээр саальчид саах, гүүг бол сувай мал хариулж байгаа суурьт сэлгэдэг байлаа. Хадланг нэгдсэн журмаар МААМСТ (мал аж ахуй машинт станц) буюу хадах суурьт хуваарилж өгдөг байлаа. Бэлчээр хадлангийн газар бүрэн хүрэлцээтэй боломжийн байлаа. Энэ үед байгаль цаг уур сайхан, дөрвөн улиралдаа зохицсон өвс ургамал бороо хур сайтай байлаа. 1990 оноос эхлэж малыг малчдад тухайн төвийн ажилчдад төвийн нэгдсэн ахуй үйлчилгээ, газар тариалан, худалдаа үйлчилгээ дэлгүүр, худаг, хашаа бүгд хувьд шилжсэн юм. Монгол улсын хэмжээгээр эмх цэгц замбараагүй болж удирдах дарга нар байхгүй болов. Энэ их толгой нь мэдэгдэхгүй үеийг ашиглаж зальтай этгээдүүд хуйвалдан хувьчилж авсан мал хөрөнгөө зарж төв бараадаж ажилгүйчүүд шууд нийслэл рүү нүүдэл ихсэж нийслэлдээ хүн амын 50-70 хувь төвлөрч байлаа. 1990 оноос мал хувьд очсон нь малчид малаа өсгөхийг эрхэм болгож мянгат малчдыг шагнаж урамшуулсан нь мал өсгөх үндэс боловч манай төр засгийн бодлого ойрхон зуур байсан учир одоо малын тоо толгой 2020 оны тооллогоор 70.0 сая болж малын тооллого одоо малчдын амаар тооллодог болсон байна. Нарийн тоолбол малын тоо 80.0 сая орчим болж өсчээ. Энэ нь малчдын амьдралд хэрэгтэй болж харагдаж байгаа боловч бэлчээрийн даац хэтэрч одоо хөдөө 5 км газарт дор хаяж бодоход 500-2000 толгой тоотой 5-8 суурь хонь бэлчиж байна. Энэ нь хавар зуны үед бол өдөр идсэн бэлчээр шөнөдөө ургасан өвсөө тухайн өдөртөө идэж намар өвлийн улиралд бол өдөр бүр идэх өвс нь хомсдож бэлчээр нь мал идэх өвсгүй шал болж талхлагдаж байна. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд газар хэмжээтэй дээр нь амьдарч байгаа мал өсөж нэмэгдэж байна. Бэлчээр хэт талхлагдаж ургамалгүй болохын хамт хэт талхлагдсан бэлчээр ахин сэргэхэд хүндэрч өвөл хавар болж малаа тэжээх өвс нөөцөлж авч чадахгүй бол мал үхэх хорогдох нь гарцаагүй. Иймээс малын тоог газрын хэмжээндээ тохируулж маллахгүй бол хэтдээ бэлчээргүй болж малчин малгүй болно. Ф. Энгельсийн зохиолд Англи оронд хонь хүнээ идэв гэж бичиж байжээ. Учир нь Хивсний үйлдвэр байгуулж нарийн ноост хонь олон мянгаар үржүүлсэн нь бэлчээр талхлагдан элсэн цөл болсон гэдэг. Газрыг зөв зохистой ашиглахгүй бол мал битгий хэл хүн амьдрахад хэцүү болдог аж. Манай оронд уул уурхай гэж засаг төр уулга алддаг ч Эрдэнэт, Оюу-толгой, Таван толгой олон алтны уурхай нээгдсэн боловч ард түмний амьдрал доройтож төрийн өндөрлөг хэдэн хүн баяжиж байна. Иймээс хөдөө аж ахуй (ХАА), газар тариалан, мал аж ахуйгаа хэтийн төлөв бодлоготой ашиглабал үр дүнтэй байх шиг. Уул уурхай бол нөөц дуусвал ухсан агуулах болно. Уул уурхайг хайгуул судалгаа эрдэнэс баялагийг ашиглах нарийн ТЭЗҮ-лэлийг тодорхой тооцож хэтийн бодлогоор монгол хүнийг сургаж техникийг гаднаас авч ажиллах нь чухал байна. Манай улс өөрийн орны мэргэжилтэн ажилтныг голлох нь чухал. Манай засгийн газар гадаадын мэргэжилтэнд хэт шүтдэгээ багасгах хэрэгтэй. Оюу толгой ашигласнаас ард түмний амьдралд маш бага ач холбогдол өгч байна. Оюу толгой 2050 онд бидэнд их ашиг өгнө гэж ярих боловч одоо амьдарч байгаа бүх хүмүүс бурханы оронд очиж үр хүүхэд хойшид газар дор юу ч алга гэж бид бүхнийг хуурч байна гэж бодож байна. Энэ их баялагийг гадаадынх завшиж байх шиг санагдана. Эрдэнэт үйлдвэр хэдэн жилд бүрэн ашиглалтанд орлоо. Гэтэл Оюу-толгой хэдэн жил болж байна. Худлаа хуурсаар байна. 1968-1981 онд хамтран ажиллаж байсан газар зохион байгуулах хэлтсийн дарга Д.Жамц, экспедицийн захирал Элдэв төслийн институтийн захирал Дэмбээ, Пүрэвцэрэн инженерүүд : Магсаржав, Самбуу, Чимэддамба, Пүрэвжав , Биндэръяа, Мандахбаяр, Мөнхбат, Доржсүрэн, Бүдэр, Аюурзана, Буудайхүү, Дамдинжав, Цэцэгсүрэн, Мөнхтогоо, Баярхүү, Бадрах, Бааст, Наранцацралт, Энхбаяр, Даваабаатар, Аваадорж, Сүрэн, Гаамаа, техникч: Дамба, Чойнхор, Тэгшээ, Равдан, Бэх-Очир, Цэндмаа, Содномцэрэн, Бямбажав, Рааш, Хорлонжав, Цэнд-Аюуш, Гандулам, Гомбосүрэн, Ганбат, Цэнд, Долгорсүрэн олон сайхан хүмүүстэй баг болж жил бүрийн 4 сараас 11 сар хүртэл хөдөө хөхөрч, гадаа гандаж өөрийн эх орны газрын асуудлыг бүх талаар судалдаг байлаа. Бидний үед ямар нэгэн дунд дээд сургууль төгсвөл мэргэжлээрээ аль нэгэн байгууллагад хуваарилагдан ажилладаг байлаа.  Эх орны хэрэгцээт газар ажиллаж мэргэшсэн мэрэгжилтэн ажилтан болдог байлаа. Тухайлбал газрын институтэд 30 жил ажилласан газар зохион байгуулагч теникч Ц.Чойнхор планшет дээр талбай тодорхойлох ажлаар мэргэшсэн. Бидэнд сарын хийх ажил өгөхөд бид сардаа хийдэг байхад Ц.Чойнхор 15 хоногт хийдэг байлаа. Алтантариа үйлдвэрт ажиллаж байхад үйлдвэрийн инженерийн албан тушаалд  ажилладаг  10-р анги төгссөн Бөөрөнхий үйлдвэр ашиглалтанд ороход ажилласан учир үйлдвэрт ямар нэгэн саатал гарахад гараараа тогшиж үзээд энд эвдэрсэн байна гэж хэлээд засварладаг байлаа. Бас Жажин гэж гол ирлэгч байх, гол ирлэх талаар мэргэшсэн учир бусад үйлдвэрүүд зориуд ирж гол ирүүлдэг байлаа. Энэ мэргэшсэн ажилтан тэтгэвэрт гарсан ч зөвлөх ажилтнаар ажиллаж байлаа. Үйлдвэрийн ажилчдын цалинг социализмын үед мэргэжлийн зэргээр цалинжуулдаг байлаа. Энэ хувь ажилтан ажлаасаа болж зэрэг нь янз бүр. Мэргэжлийн зэрэг 1-5 эсвэл 5-1 байдаг. Ажилчдыг 2-3-р сард шалган зэрэг олгодог байлаа. Энэ нь ажилтан нар мэргэших чадвар сайтай болдог талтай. Гэтэл одоо ажлын зэргээр цалин олгох нь онц биш санагддаг. Энэ бүхнийг хөдөлмөр зохион байгуулалтаа шинжлэх ухааны үндэслэлтэй болгох зүй шиг санагдам. Манай оронд газар зохион байгуулалт хайгуул-зураг төслийн институт Аэро геодези салбар чухал үүргийг гүйцэтгэж байлаа. Улсын газар гэдэг хүн төрөлхтний уугуул суугуул өлгий нь болж эдэлж, өсөж өндийх, өтөлж өвгөрөх талбар нь болохын хувьд үнэ цэнэтэй юм. Ийм үнэ цэнэтэй зүйлийг хамгаалж хайрлаж, тордож, баталгаажуулж, зохистой ашиглуулах, зөв хуваарилах, хууль эрх зүйг сахиулах, мэдлэг мэдээллийг түгээхээс эхлээд бүхий л үйл ажиллагааг хөтлөх удирдах үүргийг тус орны өмнө хүлээж байдаг байлаа. Гэтэл мэргэжлийн том салбар Аэрогеодези, газар зохион байгуулалтын институтыг татан буулгагдаж ор төдий нэгэн агентлагт харъяалуулсан нь Монгол орны амин гол тулгуур, улсын хөгжлийн үндэс болсон газрын асуудал, гадаадын орны өгөөш болох биш үү. Газаргүй бол ямар ч орон хэтийн хөгжил хэцүү болно доо. Энэ нь газар хэмжээтэй, газар дээрх бүх зүйл өсөж үржиж хөдөлгөөн хувьсалд ордгийг хүн бүхэн мэдэх хэрэгтэй. Газар-хөгжил нийгэмлэг нэртэйгээр газрын холбоог анх 2002 онд, 2007 онд Монголын Газар Зохион Байгуулагчдын Холбоо болон өргөжин холбооны зорилгыг тодорхойлсон юм. Газрын тухай зорилго Монгол улсын хууль болох газрын харилцааны талаархи бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, монгол улсад газрын менежментийг хөгжүүүлэх газрын харилцааг зохицуулах талаархи хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход төрийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны норм, норматив, технологийг шинэчлэх, бодлогыг явуулахад туслах мэргэжлийн байгууллага, хувь хүмүүсийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, олон улсын хэмжээнд энэ чиглэлээр гарч буй мэдээллээр хангах, гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад оршиж байжээ. Газрын төлбөрийн тухай хууль 1997 онд боловсруулагдан батлагдсан байна. Газар Зохион Байгуулагчдын Холбооны дүрмээр Газрын харилцааны ажилтны өдрийгжил бүрийн 5-р сарын эхний ням гаригт тэмдэглэж байхаар тогтсоноос гадна Газрын харилцааны тэргүүний ажилтан цол тэмдэгтэй болохоор тогтжээ. ХААЯаманд 1954 онд газар зохион байгуулах хэлтэс нэртэй байгуулагдаж даргаар нь Д.Жамц гуай ажиллаж байжээ. ХААЯамны харъяа газар зохион байгуулалт, хайгуулын экспедици байгуулагдаж захирлаар нь Г. Элдэв гуай цаашид олон мэргэжилтэнтэй болж өргөжин 1972 онд Монгол улсын газар зохион байгуулалт хайгуул-зураг төслийн институт болж захирлаар нь Дэмбээ, Пүрэвцэрэн нар ажиллаж байсан юм. 1970-1981 он хүртэл газар зохион байгууллагад гадаад дотоодын дээд, дунд сургуулийг төгсөж ирээд мэргэжлээрээ ажиллаж мэргэшин онцгой шинэ бүтээл гаргах, эрдмийн зэрэг хамгаалах тогтвор суурьшилтай ажилладаг байлаа. Бид жил бүр өвөл суурин судалгааны ажил хийж хээрийн судалгааны групп 4-11 сар хүртэл явдаг байлаа. Ингэж бид мэргэшиж олон жил ажиллаж ихэнх нь насан турш ажиллаж улсад олон сайхан мэргэжлийн бүтээл гаргаж сэтгэл зүрхээрээ ажилладаг байлаа. Нэг байгууллагад тогтвортой ажиллаж насны тэтгэвэрт гарцгаасан юм. Тухайлбал манай ангийн техникум төгссөн Г. Зундуй мэргэжлээрээ Оросын Москвагийн газар зохион байгуулалтын инженерээр суралцан төгсч, ангийн Содномцэрэн, Гандулам нар насан турш ажиллаж тэтгэвэрт гарсан билээ. 1981 онд Москвагийн газар зохион байгуулалтын инженерээр төгсч ирсэн Ж.Наранцацралт, Энхбаяр нар байлаа. Миний бие Батболдын Мөнхбаяр улсын газар зохион байгуулалт хайгуул-зураг төслийн институтэд 1970-1981 он хүртэл газар зохион байгуулагч, эдийн засагч Атрын экспедицийн товчооны дарга зэрэг ажил хийж байгаад 1981 онд Октябрийн раионы намын хороонд намын ажилтнаар ажиллахаар томилогдсон юм.  1970-2021 он хүртэл газрын олон сайхан чадвартай мэргэжилтэн эрдэмтэн, анд нөхөд бурханы оронд явсаныг мэхийн хүндэтгэж байна. Миний техникумын багш Өөлд овогт Аюушийн Бааст газар зохион байгуулалтын салбараас анхны эрдэмтэн, ардын их хурлын депутатаар ардчилсан шинэ хуулийг батлалцсан цорын ганц газар зохион байгуулагч инженер юм. Монгол орныхоо дөрвөн зүг найман зохист ажиллаж амьдарч байсан байгаа үе үеийн мэргэжилтэн эрдэмтэний газар зохион байгуулалт газрын талаар бүтээсэн ажил үйлс нь эх орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулсан нь гайхалтай цаашид ч бүтээл нь ундарч байх болно гэж би итгэдэг юм. Бэлчээрийн газрын бүтээлч чадавхийн үнэлгээгээр хамгаалсан газрын харилцааны доктор Д.Занабаатар: Газар гэдэг нь аливаа амьд биетийн удам угсааг бий болгож өгдөг Байгаль эхийн үндсэн бүтээгдэхүүн хэсэг бөгөөд тэдгээрийн амьдрах орон зайн суурь болж өгдөг дэлхийн бөмбөрцөгийн өнгөн хатуу хэсгийг хэлнэ. Эндээс газрын хамгийн чухал шинж чанар нь түүний амьд биетийн удам угсааг бий болгодог чадавхи юм. Өөрөөр хэлбэл ургамал ба амьтдын эд эсийг бий болгоход гүйцэтгэх үүрэг хэмээн доктор үзжээ. Энэ нь монголчууд бидний болох дэлхийн улс гүрнүүдийн ард олны томъёолдог газар эх, эх болсон газар шороо, байгаль эх гэдэгтэй дүйж байна. Сүүлийн үед манай оронд газрыг дуртай албан байгууллага хаагч гэр бүлийн өмчийн газрыг ямар ч хот байгуулж байхгүй хоосон газарт (Багахангай) газар олгож бас дуртай газартаа дур мэдэн жуулчны бааз байгуулах, орон сууц барьж байгаа нь газрыг үрэлгэн зэрлэг байдлаар эдэлбэрлэх байдлыг өөгшүүлж хүн орших, эс орших асуудал хурцаар тавигдах аюул дагуулж байгаа энэ үед манай улсын төр засаг одооноос анхаарч газрын асуудлаар эрс шийдвэртэй ажил хийх шаардлагатай байна. Газар зохион байгуулагч инженер Н. Чулуундорж: Газар гэдэг зөвхөн хөрс, өвс ургамал биш агаар мандал, шим мандал, усан мандал, чулуун мандлаас бүтсэн дэлхийн ертөнцийн цул бүрхэвчийг газар гэж хэлнэ гэж үнэлжээ.

Ж.Даваабаатар: -Улаанбаатар хотын газрын бүртгэлийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах кадастрын зураглал хийх ажлын эхлэлийг тавьсан бол А.Хүрэлшагай: - мэдлэгт суурилсан газар төлөвлөлт хөгжилд хүргэнэ. Мөн Т.Соёлхүү: Дээд хөх тэнгэр-эцгийн зараалаар хөрст дэлхий-газар гэж элгэн нутгаа зохион байгуулах гайхамшигтай сайхан мэргэжлийг эзэмшиж эх орны алтан хоймор нийслэл хотынхоо газрын албаны анхдагчдын нэг байж түүний тулгын чулууг тавилцан оролцож ард түмнийхээ зөв мэргэн сонголтын эхний эгзэгтэй хариуцлагатай цаг мөчид газар зохион байгуулалтын газрын эрх зүй бүхэлдээ газрын харилцааны салбарт өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэн хэрэгжүүлэхэд идэвхлэн оролцож байгаадаа баяртай бахархалтай сэтгэл дүүрэн явдагаа илэрхийлсэн байдаг. А. Батболд-Газрыг гэр бүлийн хэрэгцээнд нь өмчлүүлснээр иргэд өмчийн газартай болж эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж бүрдсэн юм гэхэд Т.Норов-Газрын төлбөрийн бүс тогтоож, өмчлөх газрын суурь үнэ тогтоох, газар эзэмших, ашиглах дуудлага худалдааны үнэ ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн бол М.Хүрэлбаатар-Газрын тооллого хийж нөөцийг бүртгэж авснаар газар гэдэг амьдралын эх үүсвэрээс улсын хөгжлийг тодорхойлох үндэс гэв. Гэтэл Ц.Билэгсайхан-Газрын харилцааны нэг салбар хир оновчтой зөв бүтэцтэй байхаас аливаа орны хөгжил шалтгаална гэж үзжээ. С.Сайнбаяр, Д.Одончимэг, Ч. Отгонжаргал нар газрын мэргэжилтэн болно гэдэг хэн бүхэнд тохиох хувь заяа биш. Аливаа ажлын үр дүнгийн цаана хөдөлмөрийн зүтгэл байдаг шиг байгууллагын ажил амжилттай яваа нь чадварлаг удирдагчийн ур ухааны чухлыг санахад илүүдэхгүй  гэжээ. Газар зохион байгуулалтын институт  1970-1981 онд хамтран ажиллаж байсан Магсаржав, Самбуу, Чимэддамба, Дамдинжав, Биндэръяа, Содномцэрэн, Тэгшээ, Бэх-Очир, Гандулам, Равдан гэх мэт олон сайхан хүмүүсийн дүр зураг бурхан болсон ч миний зүрх сэтгэлд хадгалаастай байдаг. Манай урд хөрш хятад улстай хил тогтоох ажлыг 1960 оны эхэнд тогтооход оролцсон.  Хятадын тал Монголоос газрын мэргэжилтэн, хил дагуу сумдын удирдлага, малчин ард, аюулаас хамгаалах ажилтан, геологийн ажилтан, нутгийн ард жирийн олон хүний хүч, эх оронч ухаанаар алд дэлэм газрын төлөө тэмцэн байж тогтоосныг түүх өгүүлдэг билээ. Хэрвээ хилийг 1964 оноос өмнө тогтоож чадаагүй бол хятадын улаан хамгаалагчдын тэр их үймээн яах байсныг хэн ч үл мэднэм. Энэ хятадын үймээн нилээд олон жил үргэлжлэж сүйтгэл болсныг түүх гэрчилнэ. Хойд хөрш орос улстай хил тогтоох ажлыг тун хүнд байдалд тогтоосныг манай ангийн Магсаржав, Гонгоржав онцгой түүх болгон ярьдаг байлаа. Урд хөрш Хятад, хойд хөрш Орос хоёр хөрштэй улсынхаа хилийг тогтооно гэдэг бие даасан тусгаар улсын баталгаа болсон юм. Улс хоорондын хил тогтоосон материал маш нууц зэрэглэлд орохоос гадна хилийн дагуух газрын зургийг хар цагаан өнгөтөөр шон бүрийг зооход орсон орц материал, тэмдэглэл хилийн 2 талын байрлалын зураглалыг өнгөөр шон бүрт нарийн нэг бүрчлэсэн протоколыг хөтөлж харилцан зөвшөөрсөн газрын үсгийг зурж баталгаажуулдаг байсан байна. Орос, Хятад 2 том гүрэнтэй хамтран улсынхаа хилийг тогтоож, харилцан зөвшөөрч баталгаажуулсан ажил бол манай улс дэлхийд өөрийн гэсэн газар нутагтай бие даасан улс орон гэдэгээ баталгаажуулсан юм. Хятадын хил тогтооход оролцсон аймаг сумын хүмүүсийг Дорноговь аймагт намайг ажиллаж байхад төр засгаас шагнаж байлаа. Тухайлбал аймгийн ХАА-н удирдах газрын дарга Сэжив гуай хил тогтоох ажилд биечлэн оролцож 5-20 метр газар дээр марган 2-3 хоног хэлэлцдэг байсан гэж хуучилж байсан юм. Улсын хил тогтоох хилийн цэсийн асуудал олон жилийн хугацаанд хоёр улс, улс хоорондын төр засгийн хэлэлцээнд эхлэж бүтдэг, саруул ухаан, дипломат ёсны харилцаа, хилийн орчмын орчмын нутгийн зураглал, газрын нэр, байгалийн баялаг, олон асуудал хөндөгддөг шийдвэрлэгддэг маш хүнд нарийн асуудал юм. Хоёр том гүрний хилийг тогтооход оролцсон засаг төрийн тэргүүн үе үеийн газрын мэргэжилтэн нарын үйл бүтээл гавъяа нь хойч үеийнхэнд түүх дурсамж болон үлдэж байна. Газар зохион байгуулалт Аэрогеодезийн байгууллагууд их говийн дархан цаазат газар мөн монгол орны газар нэрийн тодруулалт, газар шинээр байгуулагдсан байшин барилга, газар тариалангийн талбайн өөрчлөлт (корректорвик) хот суурин газарт газар олгох, сум сангийн, тэжээлийн аж ахуйн техник эдийн засгийн үндэслэл аж ахуйн хооронд, дотоод зохион байгуулалт, газрын зураглалыг агаараас авч нэгтгэж, монтажлах, газрын зургийг масштабаас ялган хувилж гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байлаа. Эрт үеэс аймаг бүр сум сангийн тэжээлийн аж ахуйн хилийн цэсийг нарийн тогтоож засгийн газраар зарлиг гаргуулах баталгаажуулдаг байлаа. Аймаг сум бүрт 1:100 000 масштабтай хилийн цэс нууц зураг байдаг байлаа. Оросын алдарт зөн билэгтэн Мэхди Ибрагими Зафат: Монгол орноор аялж жуулчсаныхаа дараа өөрийн сэтгэгдлээ сэтгүүлчдэд Монгол орныг хүчит соронзон орон гэхэд болно гээд Монголын байгаль өөр миний бодлоор Монгол орон шиг газар нутаг энэ дэлхий дээр байхгүй байх. Монголын нутаг дээр эрт үед далай байсан байх. Мод цөөтэй хоосон тал үүн дээр мод тарьж, эх орнооо сайхан болгож болно шүү дээ. Монгол хүмүүс газраа энэрэл хайраар хайрлах хэрэгтэй газар эхэд хайр хэрэгтэй. Ер нь хүн газар эхээ хайрлабал сайхан болдог гэжээ. Зөн билэгтний монгол орны газрын талаар өгсөн уг эл дүгнэлт газрыг хайрлахыг хүн бүрт хэлжээ. Иймээс хуучны хэрэгцээт зүйлийг уламжлан авч цаашид эх болсон газар шороогоо зөв эдэлбэрлэх хайрлан хамгаалах өвлөн үлдээх ажилд нэгэн цэгцтэй бодлогын дор эвлэн нэгдэж харилцан ойлголцож хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Миний бие Газар хэмжээтэй сэдвээр 1968-1981 он хүртэл ажиллаж байсан үеэр бичлээ. Гэхдээ би ажлын анхны гараагаа эхлэсэн газар зохион байгуулагч, эдийн засагч мэргэжлээр ажиллаж байсан үеэ дурсамж үйл ажиллагааны талаар газар зохион байгуулалт Аэрогеодезийнхонд өөрийн зориулж бичсэн:

Хэмжих, зураглах ухааны эзэд

Хэмжих ухааны мэлмийтэй

Газрын зургийн эзэдээ бид

Зуун зуундаа хөтлөгдсөн зураг зүйн бурхадаа бид

            Хамаг монголын хилийг зурагласан бид

            Их монголын хилийг баталгаажуулсан бид

Асар тэнгэрийн мэлмийтэй

Агаарын зургийн эзэдээ бид

Дуун дуундаа  хөглөгдсөн

Дуран авианы бурхадаа бид

            Хамаг монголын хилийг зурагласан бид

            Их монголын хилийг баталгаажуулсан бид

Дэлхийн дэвжээнд данстай

Дээд заяат үйлстэй

Дэлгэр монголоо дээдлэсэн

Дэнслэх ухааны эзэдээ бид

Хамаг монголын хилийг зурагласан бид

Их монголын хилийг баталгаажуулсан бид 

                                                            гэсэн шүлгээр Газар хэмжээтэй бичилгээ өндөрлөе.

Ахмад газар зохион байгуулагч, эдийн засагч, сэтгүүлч, ҮЭ-ийн ажилтан,яруу найрагч

Б.МӨНХБАЯР

2024.08.01