Говийн бүс /Дундговь, Төв, Өмнөговь/

Төв аймаг дахь салбар зөвлөл байгуулагдлаа

   2014 оны 8 дугаар сарын 22-ны едер Төв аймгийн газар зохион байгуулагчид хуралдаж Монголын газар зохион байгуулагчдын холбооны Төв аймаг дахьсалбар зөвлөлийг байгууллаа. Тус хуралдаанд Монголын газар зохион байгуулагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Наран-Очир, удирдах зөвлөлийн гишүүн Г.Баяржаргал, МГЗБХ-ны гүйцэтгэх захирал С.Сайнбаяр нар оролцлоо. Хуралдаанд оролцсон гишүүдийн саналаар МГЗБХ-ны Төв аймгийн салбар зөвлөлийн тэргүүнээр тус аймгийн Батсүмбэр сумын даамал Т.Эрдэнэболор, дэд тэргүүнээр А.Лхагвахорол, нарийн бичгийн даргаар Б.Бадамгарав нар сонгогдсон байна. Тэргүүлэгч гишүүдээр А.Мөнхбаяр, Д.Эрдэнэ-Очир, Б.Алтанхуяг, Б.Саруул, Б.Бадамгарав, Б.Насанжаргал, Т.Эрдэнэбаяр, А.Лхагвахорол нар сонгогдсон байна.

Дундговь аймгийн салбар зөвлөл байгуудагдав

   Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Наран-Очир орон нутагт ажиллан Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгуудын салбар зөвлөлүүдийг байгууллаа. Тус салбар зөвлөлийн тэргүүнээр Дундговь аймагт Э. Чагнаадорж  сонгогдлоо. Тус аймаг нь өөрийн орон нутгийн мэрэжилтэн, хүсэл сонирхол нэгтэй гишүүдийг элсүүлж бүх гишүүдийг хамарсан анхны хурлаг зохион байгуулан хуралдуулж салбар зөвлөл байгуулан удирдах зөвлөл, ёс зүйн хороо, хяналтын хороог тус тус байгуулж, салбар зөвлөлийн нэр, зорилго, зорилт зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан байна.

Өмнөговь аймгийн салбар зөвлөл байгуулагдав

   2014 оны 10 дүгээр сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн МГЗБХ- ны гишүүд хуралдан аймгийн салбар зөвлөлийг байгуулж Б.Амгаланбаатар тэргүүнээр сонгогдсон байна. Тус аймгийн МГЗБХ-ны тэргүүлэгч гишүүдээр П.Золжаргал, З.Мөнхцэцэг, Т.Баатар, Б.Батцэцэг, Б.Мөнхзул, 3.Мөнхжаргал нар сонгогдсон байна.