Хангайн бүс /Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл/
АРХАНГАЙ АЙМГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДАВ
2014 онд Монгол улсад газар зохион байгуулалтын алба үүсч байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд МГЗБХ-ноос орон нутаг руу чиглэсэн арга хэмжээнд анхаарч байгаа бөгөөд орон нутагт байгаа гишүүдийн үүсгэл санаачилгаар шинээр Архангай, Өвөрхангай, Увс, Өмнөговь аймгуудад салбар зөвлөл байгуулагдлаа. 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн МГЗБХ-ны гишүүд хуралдаж аймгийн МГЗБХ-ны тэргүүнээр Ч.Отгончимэгийг сонголоо. Дэд тэргүүнээр Мөнхбаяр сонгогдлоо.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДАВ
2014 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр Өвөрхангай аймгийн МГЗБХ- ны гишүүд хуралдаж холбооны салбар зөвлөлийг байгуулан тэргүүнээр Ц.Хашхүүг сонгосон байна. Өвөрхангай аймгийн салбар зөвлөлийн тэргүүлэгч гишүүдээр Ц.Хашхүү, Ц.Цэрэнням, Л.Дүүмаа, С.Аравзайлхам, Э.Хорлоо, Ц.Заяадэлгэр. Х.Лхагвадулам нар сонгогдсон байна.