“ГАЗРЫН ХАРИЛЦАА 2024” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ГАЗРЫН ХАРИЛЦАА 2024” эрдэм шинжилгээний хурал 2024.04.30-ний өдөр ХААИС-ийн Эрдмийн танхимд болж өндөрлөлөө. Хурлыг Газрын харилцаа, геодези зураг зүйн ерөнхий газрын Газрын судалгаа шинжилгээ, бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Амарсайхан, Хот хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн үндэсний хорооны ажлын албаны ахлах, доктор М.Буяндэлгэр, ХААИС, Агроэкологийн сургуулийн захирал доктор, дэд профессор А.Буянбаатар нар нээж үг хэллээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Газар зохион байгуулалт, Газрын кадастр, газрын харилцааны салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн шинэлэг судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох, судлаач мэргэжилтнүүд хоорондоо туршлага мэдээлэл хуваалцахад оршино. Хуралд салбарын яам,агентлаг, газрын алба, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиуд, мэргэжлийн байгууллага судлаачид өөрсдийн илтгэл оролцлоо. Мөн ирсэн өгүүллээс хамгийн сайн судалгаа, шийдэл бүхий 1 өгүүллийг шалгаруулж “BEST PAPER AWARD 2024” шагналыг МГЗБХолбооны зүгээс гардууллаа.
Дэлгэрэнгүй: https://landconference.mn/index.html