ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРТАА АМЖИЛТ ГАРГАСАН МАНАЙ ХОЛБООНЫ ЭРХЭМ ГИШҮҮД, УДИРДЛАГА ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛААР ШАГНУУЛЛАА.

Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан эзэмшсэн ажил мэргэжилдээ эзэн нь болж, төр түмнийхээ төлөө ажил үйлсээ зориулан хөдөлмөрлөсөн салбарын ахмад буурлууд болон одоо ажиллаж буй хүмүүст Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль гардан авлаа.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
• Сүрэнгийн Цэцэгсүрэн /Монголын Газар зохион байгуулалтын холбоо, ахмад настан/
• Гочоогийн Цэнд-Аюуш /Шинжлэх ухааны академийн Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний фондын эрхлэгч, номын санч/
• Базаррагчаагийн Алтанцэцэг /Вектор мэп ХХК-ийн Зөвлөх/
• Аюурзанийн Энх-Амгалан /Бодлого судлалын төвийн тэргүүн/
• Жамьяангийн Мандахбаяр /ШУА-ын Газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан ахмад настан/
• Дүүдэйгийн Мөнхжаргал /Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахмад настан/
• Төмөрийн Мөнхбат /Онги хайрхан ХХК-ийн захирал/
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
• Даваасүрэнгийн Одончимэг /НҮБ-ын Хөдөө аж ахуйн төслийн удирдагч/
• Ядамбаатар Баасандорж /Вектор мэп ХХК-ийн зөвлөх/
• Намжилдоржийн Нямсамбуу /Хөдөө аж ахуйн их сургууль, Агроэкологийн сургуулийн зөвлөлийн гишүүн/
• Сэрээнэндоржийн Бадрах /Шинжлэх ухааны академи, Газар зүй, Геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбарын ахмад ажилтан/
• Шуурайгийн Наран-Очир /Монголын Газар зохион байгуулалтын холбооны гүйцэтгэх захирал/ нар шагнууллаа.
Шагналыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай гардуулан өгч Холбооны Ерөнхийлөгч С.Сайнбаяр, Гүйцэтгэх захирал Ш.Наран-очир нар шагнал гардсан ахмадууд болон гишүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.