Монголын Газар Зохион Байгуулалтын Холбоо анх удаа Газрын Харилцааны нэрэмжит бөхийн барилдааныг санаачлан зохион байгууллаа.

  Монгол улсад газрын харилцааны мэргэжлийн салбар үүсэж хөгжсөний 70 жил, газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан улс, аймгийн алдар цолтой хүчит 128  бөхийн барилдааныг Монголын Газар Зохион Байгуулалтын Холбооноос санаачлан ивээн тэтгэж 2024 оны 5-р сарын 04 ний өдөр амжилттай зохион байгууллаа. 

Газрын харилцааны мэргэжлийн салбар үүсэж хөгжсөний 70 жилийн нэрэмжит барилдаанд Булган аймгийн Орхон сумын харъяат Монгол улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат улсын начин Даш үзүүрлэж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харъяат улсын начин Н.Мустафа, Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат улсын начин Д.Амарсайхан нар шөвгөрлөө.