Газрын харилцааны салбарын спортын тэмцээнд амжилттай оролцлоо

Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит Шилжин явах цомын төлөөх 2024 оны Улсын аварга шалгаруулах спортын тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 25-аас 27-ны өдрийн хооронд спортын 6 төрлөөр зохион байгуулагдлаа. Иймд Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан шилжин явах цомын төлөөх тэмцээнд МГЗБХолбоо амжилттай оролцож дараах төрлүүдэд байр эзэллээ. Мөн МГЗБХолбооны зүгээс жил болгон сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдад уламжлал ёсоор мөнгөн шагнал гардуулдаг билээ.
- Ширээний теннис -Тэргүүн байр - Б.Урантогос /эмэгтэй/
- Ширээний теннис - Тэргүүн байр - Ж .Осоржамаа /эрэгтэй/
- Дартс -Гутгаар байр - Г.Нандинцэцэг /эмэгтэй/
- Даам-Гутгаар байр - М. Бүжинлхам
Тэмцээнд идэвхитэй оролцсон бүх тамирчдадаа МГЗБХолбооны зүгээс халуун таралхал илэрхийлье.