МГЗБХолбоо уламжлал ёсоор мод тарих өдөрлөгөө хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 тоот зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.
Энэхүү өдрийг тохиолдуулан байгалиа нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор Монголын Газар Зохион Байгуулалтын Холбооны гишүүд, дэмжигчид жил бүр мод тарьдаг бөгөөд энэ удаад Хүй Долоон Худаг дахь “Монгол Наадам Цогцолбор”-т мод тарилаа. Энэ жилийн онцлог нь газрын харилцааны салбарын ахмад, дунд, залуу үеийг нэгтгэх, тэднийг таниулах, туршлага солилцох уриан явагдлаа. Өдөрлөгөөр ахмад үедээ хүндэтгэл үзүүлж, залуу, дунд, ахмад үеийнхний дунд спортын арга хэмжээ зохион байгуулж нэрэмжит шагнал гардуулах, холбоонд шинээр гишүүн болж элссэн мэргэжлийн байгууллагууддаа батламж гардууллаа. МГЗБХолбоо “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэж байна.