Ахмад буурлуудтай сар шинийн золголт хийлээ

 МГЗБХолбоо XVII жарны ”Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж нэгдсэн золголт хийлээ. Тус сар шинийн золголтын үеэх МГЗБХолбооны Ерөнхийлөгч С.Сайнбаяр ахмадуудадаа талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. МГЗБХолбоо нь энэхүү арга хэмжээг уламжлал болгон 2 дахь удаагаа зохион байгуулж байна. Холбооны зүгээс өндөр настны тэтгэвэрт гарсан нийт ахмад буурлууддаа угтан золгож буй луу жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, эрүүл энх, аз хийморьтой байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.