ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ Монголын Газар Зохион Байгуулалтын Холбоо ТББ оролцлоо

Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг есдүгээр сарын 16-наас 27-ны өдрийг хүртэл Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааг олон нийтэд таниулан суртачлах ажлын хүрээнд Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, газар өмчлөх, эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй эсэх лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл хүргэнэ. 

Уг өдөрлөгт Монголын Газар Зохион Байгуулалтын Холбоо ТББ оролцлоо.