ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЛЭНД МЕНЕЖЕР" ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 14 СУМАНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Өмнөговь аймгийн 14 суманд Газрын кадастрын мэдээллийн сангийн "Лэнд менежер" программ хангамжийг нэвтрүүлэх сургалт 2017 оны 03 дугаар сарын 13-17-ны хооронд Өмнөговь аймгийн ГХБХБГ-т амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд Өмнөговь аймгийн 14 сумын газрын даамал хамрагдсан бөгөөд сургалтын сүүлийн өдөр "Лэнд менежер" программ хангамжийн талаар сурч мэдсэнээ шалгуулан, нэвтрүүлэх сургалтаа дүүргэлээ. Сумын газрын даамалууддаа цаашидын ажилд нь амжилт хүсье.