‘ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ’ СЭДЭВТ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, нийслэлийн Газрын алба, НҮБ- ын "Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн серег нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь тесел хамтран "Газрын харилцааны ажилтны өдөр"-ийг угтан, судлаачид болон их, дээд сургуулийн багш нарын дунд "Газрын харилцааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдвээр, их, дээд сургуулийн оюутнуудын дунд "Хөрсний бохирдол, газрын доройтлын өнөөгийн телев Байдал, тулгамдаж буй асуудлууд. шийдвэрлэх арга зам", "Хотын газрын харилцаа" сэдвээр шилдэг эссе, илтгэл шалгаруулах уралдааныг зохион байгууллаа.
Судлаач, их дээд сургуулийн багш нарын дунд зохион байгуулсан уралдаанд нийт 7 судлаач, багш нар материалаа ирүүлснээс 1-р байрыг ХААИС- ийн багш Л.Уранбилэг "Хотын газар төлөвлөлтийн орчин үеийн бодлого-суурьшлын бүсэд тусгалаа олох нь’’ сэдвээр, 2-р байрыг судлаач В.Энхтамир, Ц.Дашзэвгэ нар "Газрын шинэчлэн зохион байгуулалт ба төрийн, нийтийн өмчийн газрын менежментийн зарим асуудал’’ сэдвээр, 3-р байрыг Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн багш Г.Жаргал "Газар, байгаль орчны хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүрэг, уялдаа, холбоо" сэдвээр тус тус эзэллээ.
Их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан уралдаанд нийт 26 оюутан илтгэлээ ирүүлснээс 1-р байрыг МУИС-ийн оюутан Б.Идэрхангай "Газар ашиглалтын өөр хэв шинж дэх бэлчээрийн төрх байдал, хөрсний доройтол /Сүхбаатар аймгийн Наран сум, ӨМ830-ны Наранбулаг сумын жишээн дээр/ сэдвээр, 2-р байрыг МУИС-ийн оюутан Э. Түвшинжаргал "Хот суурингийн газар ашиглалт, гэмт хэргийн орон зайн тархалт /100 айлын жишээн дээр/" сэдвээр, 3-р байрыг МУИС-ийн оюутан Ж.Дашням Улаанбаатар хотын нийтийн тээврийн мультимедиа геодүрслэл" сэдвээр, тусгай байрыг МУИС-ийн оюутан Г.Хонгор "Улаанбаатар хотын хөрсөн дэх цацраг идэвхт изотоп, түүнийг шийдвэрлэх зам" сэдвээр тус тус эзэлсэн байна.