МОНГОЛЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ХОЛБОО НЬ ОЛОН УЛСЫН ГАЗРЫН ЭВСЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЗИЙН БҮСИЙН АССАМБЛЕЙН ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛЭЭ БАТАЛГААЖУУЛЛАА

Монголын Газар Зохион Байгуулагчдын Холбооны Ерөнхийлөгч Доржготовын Мөнхбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд Тайланд улсын Чианг Мэй хотод зохион байгуулагдсан Олон улсын Газрын Эвсэл байгууллагын Азийн бүсийн ассамблейн хуралдаанд амжилттай оролцож Холбооны гишүүнчлэлээ баталгаажуулсан байна.
Тус олон улсын байгууллагын гол зорилго нь Хүн төвтэй Газрын засаглал /PEOPLE- CENTRED LAND GOVERNANCE/- ыг хөгжүүлэх, тухайн орон нутгийн иргэд газар нутгаа хэрхэн ашиглах тал дээр гол шийдлийг гаргадаг байх, өөрөөр хэлбэл иргэдийн оролцоотой газар ашиглалтыг дэмждэг нь Монголын Газар зохион байгуулагчдын холбооны баримталдаг зарчим, бодлогын хүрээнд цаашид хамтран ажиллах, олон улсын хамтын ажиллагaar хөгжүүлэх өргөн боломжийг нээж байна. Хуралдааны үеэр 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2016-2018 онуудад бүсийн хэмжээнд хйих ажлын төлөвлөгөө, 2016-2021 оны Стратегийг тодорхойлсон бөгөөд цаашид бүх шатанд хамтран ажиллах хүний төлөө хандсан 10 асуудлыг /10 COMMITMENTS/ үндсэн чиглэлээ болгон тодорхойлсон байна.