ЕРӨНХИЙЛӨГЧ Д.МӨНХБААТАР ТӨВ АЗИЙН ОРНУУДЫН "БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН АШИГЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААРХ" УУЛЗАЛТАНД ОРОЛЦООД ИРЛЭЭ

Киргизстан улсын Бишкек хотноо 2017 оны 02 дугаар сарын 21-22- ны өдрүүдэд зохион байгуулагдсан Төв Азийн орнуудын "Бэлчээрийн газрын ашиглалт, зохицуулалтын талаарх дэд бүсийн уулзалтад Монголын Газар Зохион Байгуулагчдын Холбооны Ерөнхийлөгч Д.Мөнхбаатар оролцсон байна. "Олон Улсын Газрын Эвсэл" ТТБ- аас зохион байгуулсан уг арга хэмжээнд нийт 4 орны гишүүн байгууллагууд оролцсон бөгөөд газар ашиглалтын төрөл байдал, бэлчээрийн газрын зохицуулалт, хууль эрх зүйн орчны талаар бүх оролцогч нар илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.Ерөнхийлөгч Д.Мөнхбаатар Монгол орны бэлчээрийн газрынхарилцааны зохицуулалт, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй шийдвэл зохих асуудлуудын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн санал солилцсон байна. Уулзалт семинар зохион байгуулагдаж байх өдрүүдэд Казакстан улсын Ерөнхийлөгч тус улсын Бэлчээрийн тухай хуулийн төслийг баталгаажуулж гарын үсэг зурах ажиллагаа тохиосон байна.