Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөдөлмөрийн баатарт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан Анхны газар зохион байгуулагч, инженер, өндөр настан Даржаагийн Жамцыг Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. Мөн энэ өдөр Монголын Газар Зохион Байгуулагчдын Холбооны Ерөнхийлөгч Д.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал С.Сайнбаяр нар Монгол улсын анхны газар зохион байгуулагч Хөдөлмөрийн баатар Д.Жамц гуайд хүндэтгэл үзүүлсэн.