НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗРААС ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН ДУНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 10 сарын 22 өдөр Газрын харилцаа, хот байгуулалтын чиглэлээр оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. МГЗБХ-ны гүйцэтгэх захирал доктор С.Сайнбаяр тус хурлын шүүгчээр ажиллалаа. Тус хурал нь 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд 40 гаруй илтгэл ирснээс 20 илтгэл шалгаруулан хэлэлцүүлэгдэж эхний 3 байр шалгаруулсан байна.