Монголын Газар Зохион Байгуулалтын Холбоо ахмадын баяраа тэмдэглэлээ

Монголчууд олон мянган жилийн турш газрын нөөц баялгаа унаган төрх байдлыг хамгаалж бэлчээр, ой, усны нөөц газрыг ачаалал багатай ашиглаж, дан ганц мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэн замаар нүүдлийн соёл иргэншлийн өв соёлыг хөгжүүлж, одоо цагт хүргэж ирсэн байдаг.
Монгол улс 20-р зууны хоёрдугаар хагасаас эхлэн газрын нөөцийг олон хэлбэр зориулалтаар ашиглаж, нийгмийн хөгжил дэвшил болон ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд хөгжлийн тулгуур болгох, хүнсний хангамжийг сайжруулах, нэр төрлийг олшруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилт тавьж амжилттай хэрэгжүүлсээр байгаа билээ.
2024 он. Монгол улсад Газар зохион байгуулалтын мэргэжлийн салбар үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Монголын газар зохион байгуулалтын холбооноос олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ.Энэ ажлын хүрээнд тус холбооны дэргэдэх ахмадын зөвлөл 2024 оны 10-р сарын 19 нд Хүй долоон худагт байрлах “Монгол наадам цогцолборт” ахмадын өдрийг тэмдэглэлээ. Ахмадын өдрийн арга хэмжээнд 1950, 1960, 1970, 1980, 1990, 2000, 2010, 2020 он буюу сүүлийн 70 гаруй жил газрын салбарт ажиллаж, залуу халуун насаа зориулж явсан 60 наснаас 90 гаруй насны 50 гаруй ахмадууд оролцлоо. Ахмадын өдрөөр намрын мод тарих ажлаар нарс, улиас, бургас гурван төрлийн 100 гаруй мод тарилаа. Нарс, улиас, бургасны суулгацыг хандивласан Ж.Даваабаатар, Ү.Нацагдорж, Д.Цэцгээ ахмадуудаа холбооны зүгээс талархал илэрхийлье.
Мөн ахмадууд залуу насандаа газар ашиглалтын чиглэлээр гүйцэтгэж явсан ажлынхаа тухай, найзалж нөхөрлөж явсан тухайгаа сэтгэлдээ хадгалж явсан үнэ цэнэтэй сайхан дурсамжаа ярьж, инээлдэн шуугилдаж намрын нэгэн сайхан өдрийг өнгөрөөсөн Та бүхэндээ баярлалаа.
Та бүхэндээ эрүүл энх урт наслахыг ерөөе.