БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН УРИЛГААР ОХУ-ЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ИХ СУРГУУЛЬ, ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ИХ СУРГУУЛИУДААС ЭРДЭМТЭН БАГШ НАР МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН

 

Монгол улсад Газар зохион байгуулалтын алба үүсч хөгжсөний 60 жилийн ой, 2014 оныг мэргэшсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх жил болгон зарласантай холбогдуулан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь ОХУ-ын Геологи хайгуулын их сургууль болон Газар зохион байгуулалтын их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд 2014 оны 08 дугаар сарын 23-наас 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ОХУ-ын эрдэмтэн багш нарыг урьж салбарын мэргэжилтнүүдэд газар зохион байгуулалт, инженер геологи, гидрогеологийн чиглэлээр “Геологи хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээлэлд суурилсан газар төлөвлөлт” сэдэвт нийт 60 цагийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар болж холбогдох бэлтгэл ажлуудыг хийсэн. Эрдэмтэн багш нар 2014 оны 08 дугаар сарын 23-ны өглөө Монгол улсад газардсан бөгөөд сургалтын албан ёсны нээлт 2014 оны 08 дугаар сарын 24-ний 10:00 цагт ХААИС дээр болсон. Монгол улсын газрын харилцааны салбарт ажиллаж байсан, одоо ажилладаг үе үеийн инженерүүд тус сургуулиудад суралцаж төгссөн байдаг. Өдгөө дахин мэргэшүүлэх сургалт авах, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд энэхүү сургалтад салбарын нийт 54 мэргэжилтнүүд хамрагдаж байна. /Барилга, хот байгуулалтын яам, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн Өмч, Газрын харилцааны алба, Мэргэжлийн Төрийн бус байгууллага, компани, Их дээд сургуулиудын багш нар сургалтанд хамрагдаж байгаа/. Сургагч багш нарын нэрийг дурьдвал:1. Нилиповский Василий Иванович /ГЗБИС-ийн Олон улсын хамтын ажиллагааны дэд захирал/2. Папаскири Тимур Валикович / ГЗБИС-ийн Газар зохион байгуулалтын факультетийн захирал/3. Пименов Владимир Владимирович / ГЗБИС-ийн Газар зохион байгуулалтын албаны дарга/4. Исаченко Александр Петрович /ГЗБИС-ийн Газар зохион байгуулалтын албаны профессор/5.Дмитриев Виктор Викторович /ГХИС-ийн багш, профессор/6.Евсюкова Наталья Дорофеевна /ГХИС-ийн багш, профессор/Москвагийн Газар зохион байгуулалтын улсын их сургууль 235 жилийн ойгоо 2014 оны 5 дугаар сарын 27-нд тэмдэглэсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаанд тус сургуулийн үе үеийн төгсөгчид болох Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга Д.Мөнхбаатар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дэд дарга Ж.Даваабаатар, тус газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга Ж.Хосбаяр, Монголын газар зохион байгуулагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Сайнбаяр тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсыг төлөөлж оролцоод ирсэн. Ойн үеэр Монгол улсын газрын харилцааны салбарын мэргэжилтнүүд, инженерүүдэд мэргэшүүлэх сургалт зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд энэхүү сургалтыг одоо зохион байгуулж байгаа юм. Тус их сургуулийг 1779 онд үндэслэн байгуулсан ба анх “Константиновын газар хэмжилтийн сургууль” гэдэг нэртэй байжээ. Тэр жил төрсөн Хатан хаан II Екатеринагийн ач, хан хүү Константин Павловичийн нэрээр сургуулийг тийнхүү нэрлэжээ. ЗХУ-ын үед Газар зохион байгуулалтын москвагийн дээд сургууль \МИИЗ\ гэдэг нэртэй байсан ба 1992 оноос одоогийн нэрээрээ нэрлэгдэх болжээ. Өнөөдрийн байдлаар тус их сургуульд оросын болон гадаадын 40 гаруй орны нийт 4000 орчим оюутан, аспиринтууд суралцаж байна. Газар зохион байгуулалт, геодезийн мэргэжлээр Монгол улсын 100 орчим иргэдийг төгсгөсөн байна. Монгол Улсын Ерөнхий сайд агсан Жанлавын Наранцацралт 1981 онд төгсжээ. Одоогийн цаг үед ОХУ-ын газар зохион байгуулалт, кадастрын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг төрөлжсөн цорын ганц сургууль бөгөөд Геодези, Архитектор, хуульч, газрын зах зээлийн эдийн засагч менежер, газар-үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчдийг бэлтгэн гаргаж байна. 900 орчим ажиллагсадтай, үүний 300 нь багш: 25 янз бүрийн акедемийн жинхэнэ гишүүн, 55 профессор, шинжлэх ухааны доктор, 170 дэд эрдэмтэн багтаж байна.ГУЗ нь 8 факультет, 27 кафедртай. Нийт дотоод гадаадын 5000 орчим оюутан аспирант суралцаж байгаа, Европын холбооны “Европын Чанар”, ОХУ-ын их дээд сургуулиудын “Сургалтын дээд чанар” шагналтай сургууль юм.