Олон Улсын Газрын Эвсэлийн Ази хариуцсан мэргэжилтэн Erpan Faryadi-тай уулзалт хийлээ

   Олон Улсын Газрын Эвсэлд МГЗБХолбоо элсэхээр бичиг баримтаа бүрдүүлж 2015 оны 01 сарын 20 нд явуулсан бөгөөд түүнээс хойш олон шат дамжлагыг давж МГЗБХолбоо гишүүнээр элсэх эрх олж авсан. Тэгвэл 2015 оны 06 сарын 06 өдөр МГЗБХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Даваабаатар Олон Улсын Газрын Эвсэлийн Ази хариуцсан мэргэжилтэн Erpan Faryadi-тай уулзалт хийсэн байна. Уг уулзалтаар МГЗБХ 10-н сард албан ёсоор гарын үсэг зурсанаар Олон Улсын Газрын Эвсэлд элссэн батламжаа авах болон хамтарч ажиллах талаар ярилцсан байна.