МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ЭВСЭЛИЙН ГИШҮҮД, ТҮНШНҮҮДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

Үндэсний Газрын Эвслийн гишүүд, түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг “Улаанбаатар-Эрдэм” Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа.

Тус уулзалтанд Хатагтай Ану ​​Верна - Ази ОУГЭ-ийн Бүсийн зохицуулагч , ОУГЭ-ийн ажилтан ноён Харафик нар онлайнаар оролцож, хатагтай Ану ​​Верна нээлтийн үг хэлж, ОУГЭ-ийн стратегийн талаар танилцуулж, Монголын ҮГЭ-ийн үйл ажиллагааг цаашид 2026 онд болох БНМОУЖ -ийн хүрээнд хэрхэн сайжруулах талаар зөвлөмж өглөв. Уулзалтаар Үндэсний газрын эвслийн 2024-2026 оны түншлэл, хамтын ажиллагааны стратеги, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг “Жасыл” холбооны захирал Х.Ыханбай болон МГЗБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Одончимэг нар танилцуулсан юм. Уулзалтын хоёрдугаар хэсэгт Монголын Үндэсний газрын эвсэл: Төр ба төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны талаарх ярилцлагыг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл олон улсын байгууллагуудын төлөөллүүд хэлэлцсэн юм.