Сэтгэлийн бэлэг барилаа

Монгол улсад газрын мэргэжлийн байгууллага үүссэний 70 жилийн ойн хүрээнд Удирдах Зөвлөлийн гишүүдийн санаачилсан ажлуудын хүрээнд холбооны ахмадын зөвлөлийн гишүүдээс нэг хүнийг сонгож салбарын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ажлыг Удирдах Зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч Д. Одончимэг санхүүжүүлэн, ахмад настан Ц.Цэрэнбалжир гуайд сэтгэлийн бэлэг барилаа. Эрдэмтэн доктор Ц. Цэрэнбалжир нь 1961 оноос ХАА-н яаманд 30 жил цаашлаад Газрын бодлогын хүрээлэнд ажиллаж байгаад гавьяаны амралтанд гарсан.
Цаашид энэхүү санаачлагыг уламжлал болгон жилд нэг удаа нэг настанд хүндэтгэл үзүүлж, ахмад болон залуу үеийн залгамж холбоог батжуулан үргэлжлүүлэхийг уриалж байна.
